2015 оны 1 сарын 14
Шинэ үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн өдөрт зориулан бөхчүүдийн дунд зохиогддог уламжлалт шатрын тэмцээн болж өндөрлөв. Тэмцээнд улсын заан Д.Мягмар, Д.Лхагвасүрэн, улсын начин Х.Амараа, МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан нарын улс, аймгийн цолтой бөхчүүд, жаяг дэгийн багийнхан, гарын даа нар, бөхийн сэтгүүлчид гэсэн зургаан багаас бүрдсэн 24 шатарчин тойргоор өрсөлдлөө. Сэтгүүлчдийн болон аймаг, цэргийн цолтнуудын багийн оноо тэнцсэн ч хоорондох хожлоороо сэтгүүлчдийн баг тэргүүн байр эзэлж аймаг, цэргийн цолтнуудын баг удааллаа.