2015 оны 1 сарын 24
Бодибилдинг, фитнессийн ДАШТ Энэтхэгийн Мумбай хотод зохиогдоход эрэгтэйчүүдийн 85 кг-ийн жинд мистер 40-49 насны ангилалд Ж.Нурлан түрүүлэн дэлхийн аварга болсон баяртай мэдээ Монголчуудын магнайг тэнийлгэсэн билээ. Тэрбээр 1991 оноос энэ спортоор хичээллэн, 2004, 2005, 2006, 2012 оны УАШТ-ий үнэмлэхүй аварга “Монголын мистер”, ААШТ-ээс 2012 онд V байр, 2013-2014 оны хошой хүрэл медаль хүртсэн амжилттай. Монгол Улсын анхны бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга болсон түүний хүсэл мөрөөдөл 24 жилийн дараа ийн биеллээ олсон нь энэ. Одоогоор Монголын бодибилдингийн тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн түүн шиг тамирчин алга.