2015 оны 2 сарын 23
Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Европын цуврал тэмцээн энэ сарын 20-22-нд Германы Дюсселдорф хотод боллоо. Тэмцээнд 83 орны 740 гаруй жүдоч оролцсон юм. Монголоос “Дюсселдорф Гранпри” тэмцээнд дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, Д.Баттулга нарын удирдлагад эрэгтэй, эмэгтэйчүүд багаараа хүч үзэж, дөрвөн мөнгөн медаль хүртсэн амжилтаар VIII байрт шалгарав.