2015 оны 3 сарын 13
Монголын Үндэсний шигшээ баг эхний тоглолтоо Зүүн Тимор улсын шигшээ багтай өчигдөр Монголын цагаар 15:00 цагт тоглолоо. Тоглолтын дөрөв болон долоо дахь минутад Зүүн Тиморын шигшээ багийн хамгаалагч 14 номертой Chiquito Felipe Do Сarmo гоол оруулж тооны харьцааг нээсэн. 87 минутад манай улсын цорын ганц нэр төрийн гоолыг Ц.Энхжаргалын дамжуулалтаар хамгаалагч Б.Эрхэмбаяр хаалганд мөргөж оруулсанаар 4:1болголоо.Монголын хөлбөмбөгчид энэ сарын 17-нд болох хариу тоглолтод өрсөлдөгчдөө 3:0 хожиж, тэнцэх л үлдлээ дээ.