2015 оны 3 сарын 14
Олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт АНУ-ын Калифорни мужийн Онтарио хотын “Citizens Business Bank Arena ордонд мэргэжлийн боксын анхны тулаанаа хийлээ. Түүний өрсөлдөгч нь Америкийн Габриэл Брэкстон байв.Тоглолтын нэгдүгээр раунд эхэлсэн үеэс манай тамирчин давуу тоглолт үзүүлж өрсөлдөгчөө 47 секундэд хүнд цохилтоор ялсан юм.