2015 оны 3 сарын 18
Олон Улсын Волейболын Холбооны зааварлагч, БНХАУ-ын иргэн, ноён Сун Жиан Хуй сургалтад амжилттай суралцсан шүүгчдэд Олон Улсын волейболын холбооны батламж олгож, ирэх тавдугаар сарын 10-16-нд Улаанбаатар хотод болох Зүүн Азийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн тэмцээнд шүүх эрх олгожээ.