2017 оны 8 сарын 1
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран “Хүрээ цам-Даншиг наадам”-ыг гурав дахь жилдээ ирэх сарын 4-7-ны хооронд зохион байгуулахаар болсон. Олон нийтийг хамарсан, аялал жуулчдад зориулсан хөтөлбөрөө 5, 6-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх юм. Албан ёсны нээлт наймдугаар сарын 5-ны 11:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болох аж.