2014 оны 10 сарын 27
Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Ахмадын хорооноос ”Нийслэлийн тэргүүний өрх”–ийг шалгаруулж тэргүүний өрхүүдэд гэрчилгээ гардууллаа. Тус шалгаруулалтыг жил бүр явуулдаг бөгөөд олон жил ханилсан, үр хүүхдүүд нь эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрийг оруулж, сайн сайхан амьдарч байгаа есөн өрхөд “Нийслэлийн тэргүүний өрхийн гэрчилгээ”-г олгодог байна.