ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нийгэм

    • 2014 оны 11 сарын 18
      Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 14 дүгээр хороолол орчим 7,3 га-д хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “ЗУРГААН ТАЛТ” ХХК, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “Монголын үндэсний олон нийтийн радио телевиз” орчим 4 га талбайд “БАСМАА КОНСТРАКШН” ХХК тус тус шалгарсныг батламжиллаа.
    • 2014 оны 11 сарын 17
      Үйлдвэрчний Эвлэлийн Гудамж, Энхтайваны Өргөн Чөлөө, Дамдинсүрэнгийн гудамж, Хувьсгалчдын гудамж \Тасганы овооны уулзвараас Зурагтын буудал хүртэл\ зэрэг байршлын шаардлага хангахгүй байгаа авто замын хашлагуудыг солих ажлыг 187 сая төгрөгийн төсөвтэйгээр гүйцэтгэж байна.
    • 2014 оны 11 сарын 17
      Ойрын өдрүүдэд цаг агаар хүйтэрч цас орохыг Ус цаг уурын хүрэлэнгээс анхаарууллаа. Маргааш баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун болон төвийн нутгаар, 20-нд зүүн зүгийн нутгаар цас орно.
    • 2014 оны 11 сарын 17
      Монгол Улсын Прокурорын байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр эхэллээ.
    • 2014 оны 11 сарын 15
      Жил бүрийн 11дүгээр сарын 16-ны өдрийг дэлхийд анч шувууд болох Шонхор, Харцага, Бүргэдийн баярын өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Тэгвэл энэхүү өдрийг тохиолдуулан ”ХААН ШОНХОР” өдөрлөгийг маргааш зохион байгуулах ажээ. Монголын Анч Шувуу Сонирхогчидын Холбооноос санаачилан зохион байгуулах уг өдөрлөгт Монгол түмний түүхэн өв уламжлал болсон анч харцага, шонхорын үзүүлбэрийг олон нийтэд сонирхуулах юм байна. Мөн шонхор шувуу зурах уран зургийн уралдаан зарлаж бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж шалгарсан бүтээлүүдэд шагнал гардуулахаар төлөвлөжээ.
    • 2014 оны 11 сарын 14
      ингэлтэй дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 13-р хорооны Мэнд-Арвижих өрхийн эмнэлгийн барилга, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 15-р хорооны барилга, Налайх дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 4-р хорооны улаан булангийн барилга, Баянгол дүүргийн балансад бүртгэлтэй бүртгэлтэй 4-р хороонд байрлах Авто гаражийн барилгыг хөрөнгө бүртгэлээс хасах тухай асуудлыг хэлэлцлээ.
    • 2014 оны 11 сарын 14
      Урт цагааны урдуур 0.24 км байгалийн чулуун хучилттай зам барих ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2014.11.15-наас эхлэн 2014.12.20-ны өдөр хүртэлх хугацаанд бүрэн хязгаарлаж, зам барилгын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байна. Чулуун зам барих ажил нь цаг агаарын нөхцөл байдлаас хамаардаггүй. Иймд дээрх хугацаанд Урт цагааны урдуур нэвт зорчих боломжгүй болохыг Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
    • 2014 оны 11 сарын 13
      “Хотын шийдэл” форум маргааш буюу 11 дүгээр сарын 14-нд “Корпорайт” зочид буудлын Улаанбаатар танхимд болох гэж байна. Түгжрэлийн эсрэг авч байгаа арга хэмжээ, Цахим тасалбар төсөл, Нийтийн тээврийн чиглэлийн төлөвлөлт, Е- засаглал- ухаалаг аппликэйшн, Гудамж төсөл, Дугаарын хязгаарлалт болон авто замын осол, Хөдөлгөөн буюу Олон төрлийн тээврийн сүлжээ, Дугуйтай Улаанбаатар төсөл, Машины хэрэглээг бууруулах бодлого, Дагуул хот байгуулж, төвлөрлийг сааруулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдал ба соёлын үндэс зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ
    • 2014 оны 11 сарын 13
      “Их хотын хямдрал 375” худалдаанд нийт 100 гаруй аж ахуй нэгж байгууллага нийслэлийн иргэддээ зориулж бараа бүтээгдэхүүндээ 10-80 хувь хүртэл хямдрал зарлан бэлэгтэй, сугалаатай худалдаа явуулсан байна
    • 2014 оны 11 сарын 13
      Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн 61 дүгээр сургуулийн балансад бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах дунд сургуулийн нийт 69 сая 515 мянган төгрөгийн үнэ бүхий барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах юм.
    • 2014 оны 11 сарын 13
      Энэ долоо хоногоос ихэнх нутгаар хүйтэрч хасах хэм рүү шилжсэн. Тэгвэл ирэх 5 хоногт цаг агаар нэлээд сэрүүсч Улаанбаатарт өдөртөө -1-5 хэм, шөнөдөө -5-14 хэм хүрэх юм байна. Өлгий, Улаангом, Ховд, Увс, Баруун-Урт болон Хөвсгөлийн нутгаар өдөртөө -1-7хэм, шөнөдөө -2-49 хэм хүрч хүйтрэх аж. Бусад нутгаар харвуангүй дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээлэв.
    • 2014 оны 11 сарын 13
      Нөөцийн мах бэлтгэн худалдаалах компаниудын шалгаруулалт өчигдөр дуусчээ. Шалгаруулалтаар ”Баатрууд тэнгэр”, ”Махимпекс”, ”Ай энд Ди Эм”, ”Мах маркет” гэсэн 4 компани тус бүр 3 мянган тонн нийт 12 000 тонн мах нийслэлийнхний хэрэгцээнд бэлтгэн нөөцлөх юм байна. Дархан хотод ”Дархан мийт”, Эрдэнэтэд ”Эрдмийт” компаниуд тус бүр 1000 тонн мах нөөцлөн худалдаалахаар болжээ.
    • 2014 оны 11 сарын 12
      Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн өнөөдөр ”Эдийн засгийн хөгжлийн гарц” сэдвээр залууст лекц уншина.
    • 2014 оны 11 сарын 12
      “Авто Худалдааны Цогцолбор” нь 130 га эдэлбэр газрыг хамарч, нийт 14000 авто машины зогсоолтой байх аж. Эхний ээлжинд 4 блокоос бүрдсэн 6300 автомашины зогсоолыг ашиглалтад оруулах бөгөөд одоогоор ажлын явц 85 хувьтай явж байна.
    • 2014 оны 11 сарын 12
      Нийслэлийн Өмчийн харилцааны газраас “Нарантуул” зочид буудлынхныг хууль зөрчиж, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан хашаагаа буулгахыг шаарджээ.
    • 2014 оны 11 сарын 12
      ХААИС Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, эдийн засгийн танхим, Дюмонс Ферм ХХК-тай гурван талт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн 10-15 оюутан Голланд улсад үйлдвэрлэлийн дадлага хийх, төгсөөд эх орондоо мэргэжлээрээ ажиллах боломж бүрдэж байгаа юм.

    • 2014 оны 11 сарын 11
      Хэзээ мөдгүй нурах дөхсөн байранд амь насаараа дэнчин тавьж суугаа ”Нэхмэлийн шар”-ын оршин суугчид, “Тоглоомын талбай” гэж хэлэхэд ч ичмээр хүйтэн төмөр, хатуу хайрган дунд бөртийсөн хүүхэд багачуудын эрх ашгийн төлөө хэн санаа тавих вэ... Дургүйцэл бухимдал нь дээд цэгтээ хүрч, тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдсэн оршин суугчид өнгөрсөн аравдугаар сарын дундуур жагсаал цуглаан зохион байгуулж, “Засаг даргатан”-аа зайлуулах уриа лоозонг байруудынхаа гадна өлгөж орхисон. Хэрэв байдал энэ хэвээр үргэлжилбэл “Нэхмэлийн шар”-ын оршин суугчид удахгүй өлсгөлөн зарлаж, өөрсдийн эрх ашгийн төлөө ширүүхэн тэмцэхээр зэхэж байгааг эрхэм хотын даргад дуулгалаа.
    • 2014 оны 11 сарын 10
      Иргэд гэр бүлийн хэрэгцээндээ цахимаар өмчлөх дараагийн 31 газар тодорхой боллоо.
    • 2014 оны 11 сарын 10
      “Цахим системээр газар өмчлүүлэхээр батлагдсан байршилд сонгогдсон иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай” А/940 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар иргэдэд цахим системээр газар өмчлүүлэхээр батлагдсан байршилд сонгогдсон 10965 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэхээр боллоо.
    • 2014 оны 11 сарын 7
      Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээр хийх бэлтгэлийг хангаж, цаг алдахгүй хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгч ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, Шадар сайд Танаас хүсье.

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй