ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Улс төр

    • 2014 оны 11 сарын 12
      Тэрээр энэ ярилцлагадаа хэрэв шинэ Засгийн газар байгуулагдах юм бол ямар хүмүүсийг сайдаар томилох ёстой, хөршүүдтэйгээ хэрхэн харилцах, мөнгөний ямар бодлого хэрэгжүүлэх, эдийн засгаа хэрхэн сайжруулах талаар ямар арга хэмжээ авах тухай ярьсан юм.
    • 2014 оны 11 сарын 12
      АН-ын бүлгийн гишүүдийн дийлэнх нь Ерөнхий сайдад нэр дэвшигч Р.Амаржаргалыг дэмжиж буйгаа илэрхийлж амжилт хүсч эхлээд байгаа тухай өөрийн твитер хуудаснаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан жиргэв.
    • 2014 оны 11 сарын 12
      Ямартай ч Ерөнхийлөгчийн зүгээс Р.Амаржаргалыг дэмжихээ илэрхийлээд байгаа билээ. Хэрэв АН-ын бүлэг түүнийг дэмжвэл ногоон гэрлээр Ерөнхий сайд болно.
    • 2014 оны 11 сарын 11
      Өнөөдөр Монголын улс төрд мухардал, хямрал бий болсон уу? Мухардал, хямрал тулгарсан бол энэ нь хувь улс төрчдийн алдаа онооноос гадна Үндсэн хууль дахь зарим зохицуулалттай холбоотой биш гэж үү?
    • 2014 оны 11 сарын 11
      УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчийг асуудлыг хэлэлцэнэ. АН-ынхан өчигдөр дээрх асуудлаар фракцууд дотроо нэгдсэн шийдэлд хүрсэн гэх мэдээлэл байна. МҮДН, Шонхор, МоАХ-ынхан 28 дахь Ерөнхий сайдад Р.Амаржаргалыг, Алтангадас, Нэг ардчилалынхан Ч.Сайханбилэгийг зүтгүүлэхээр тохирсон бололтой.
    • 2014 оны 11 сарын 10
      АН-ын дарга Н.Алтанхуяг Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн УИХ-д байгаа АН-ын гишүүдээс би намын даргын хувьд Ерөнхий сайдад хэнийг нь ч нэр дэвшүүлэхгүй хэмээн мэдэгдлээ.
    • 2014 оны 11 сарын 10
      АПЕК нь Аsian Pacific Еconomic Cooperation буюу Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа нэртэй чуулган юм. 25 жилийн өмнө бүс нутгийн орнуудын эдийн засаг улам бүр харилцан хамааралтай болж буй шаардлагаас урган гарч байгуулагдсан чуулган бөгөөд эдүгээ Номхон далайн эргээр орших бараг бүх улс энэ чуулганы гишүүд юм. АПЕК 21 гишүүн оронтой ба тэдгээр орнуудад нийт 2.8 тэрбум хүн амьдарч, дэлхийн ДНБ-ий 57, дэлхийн худалдааны 47 хувь ногдож байна.
      Азиуд Европ шиг нэгдсэн холбоо байгуулах цаг, нөхцөл бүрдээгүй ч улам бүр харилцан ашигтай, хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй болж, бүс нутгийн хамтын ажиллагааны олон бай¬гууллагатай болсон. Эдгээрийн дотроос АПЕК хамгийн өгөөжтэй ажиллаж, мэдээллийн технологийн үр шимийг тусган, нийтлэг олон асуудлыг хамтран хэлэлцэж, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулж тодорхой амжилтад хүрч ирлээ.
      АПЕК-ийн удирдагчид 1994 онд Индонезийн Богор хотод уулзаж, үйлдвэржсэн орнууд 2010 он, хөгжиж байгаа орнууд 2020 он гэхэд чөлөөт ба нээлттэй худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг бий болгохоо тохиролцсон бөгөөд түүнээс хойш жил болгон орон бүр юу хийснээ тайлагнадаг болжээ. Түүнээс гадна жижиг, дунд үйлдвэрүүдээ (ЖДҮ) олон улсын үнэ цэнийн гинжин холбоонд оруулах, боловсролын талд их, дээд сургуулиуд хамтран ажил¬лах, улмаар бүс нутагт акаде¬мийн хөдөлгөөнийг чөлөөтэй болгох, хүнсний стандарт болон аюул¬гүй байдал, дэд бүтцийн чанарыг баталгаа¬жуу¬лах, дэд бүтцийн хоорон¬дын холбогдох чадварыг дээшлүү¬лэх (жишээлбэл, маш өргөн хэ¬рэ㬬лэгдэх төлөвтэй цахилгаан автомашины цэнэглэх залгуурын холболтыг бүх улсад адилхан болгох), эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих, интернэтийн эдийн засгийг хөгжүүлэх, цахим боломжийн сургалтын төвийг ажиллуулах зэрэг олон арван шинэ санал, санаачилгыг гишүүн орнууд дэвшүүлэн, бүгд идэвхтэй оролцож байгаа аж.

      Монголын АПЕК-т элсэх сонирхол
      Монгол Улс АПЕК буюу Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганд элсэх анхны албан ёсны хүсэлтээ 1993 онд гаргаж байжээ. Өөрөөр хэлбэл одоогоос 22 жилийн өмнөөс АПЕК-т элсэхээр хөөцөлдөж ирсэн байна. Гэвч 1997 оноос АПЕК гишүүнчлэлээ огцом өсгөхөөс татгалзаж, гишүүн нэмж элсүүлэхэд 10 жилээр хориг тогтоож 2010 оноос энэ тухай дахин хэлэлцэхээр шийдсэн байна.
      Одоогоор манай улс гишүүн болох хүсэлтээ бүх түвшинд илэрхийлж, гишүүн орон бүртэй тус тусад нь уулзаж дэмжихийг хүсээд байна. Өнгөрсөн бямба гарагт Бээжинд эхэлсэн АПЕК-ийн Дээд түвшний уулзалтын үеэр БНХАУ-н дарга Си Зинпинь Монгол Улсыг АПЕК-т элсэхийг БНХАУ дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм.
      АПЕК хамгийн сүүлд 16 жилийн өмнө Вьетнамыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд Монгол хэрэв АПЕК-т нэгдвэл 22 дахь орон, анхны далайд гарцгүй улс болох юм. Энэтхэг, Шри-Ланка, Макао, Колумби зэрэг орнууд АПЕК-т элсэхээр хүсэлтээ гаргаад буй.
      Харин манай улс ПЭКК бу¬юу Pacific Economic Coopera¬tion Committee гэдэг АПЕК-ийг са¬наачилсан байгууллагад 1998 онд дэд, 2008 онд жинхэнэ гишүү¬нээр элссэн бөгөөд ингэснээр АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтаас бусад бүх хуралд ажиглах ста¬тустай оролцох боломжтой юм.

      Монгол Улс АПЕК-ийн гишүүн болсноор хоёр хөрштэйгээ ч олон улсын дэг журмаар харьцах нөхцөл бэхжиж хувийн хэвшлийнхэн бус нутгийн хэмжээнд бизне¬сээ өр-гөжүүлэхэд нэг алхам урагшилна гэсэн үг. Дэлхий ертөнц улам бүр даяаршиж буй өнөө үед АПЕК нь зах зээлээ тэлэх, хөршүүдтэйгээ худалдаа хөрөнгө оруулалтаа өргөжүүлэх зэрэг боломжийг нээдэг тул улс орнууд нэгдэх сонирхлоо тууштай илэрхийлсээр байна.

      Бээжингээс бид юу хүлээх вэ
      Бээжинд болж буй АПЕК-ийн удирдагчдын чуулганд гишүүн 21 орны 1000 орчим компани, мэдээллийн технологи, санхүү, уул уурхайн чиглэлийн 20 үйлдвэрийг төлөөлж өөр бусад 16 улс оролцож байна. Тодруулбал, АНУ, Шинэ Зеланд, Перу, Папуй Шинэ Гвинейн төлөөлөл, Microsoft Lenovo Rio Tinto Walmart компанийнхан, ОХУ-аас Роснефть болон дэлхийн тэргүүлэх эдийн засагчид оролцож байна. Ойролцоогоор дэлхийн 500 тэргүүлэх чиглэлийн компаниудаас 130 нь өөрсдийн төлөөллөө Бээжин рүү илгээсэн байна. Энэ чуулганаар Ази номхон далайн худалдааны чөлөөт бүс, түншлэлийн харилцаагаа идэвхжүүлэх, дэд бүтцээ хөгжүүлэх зэрэг үндсэн асуудлуудаас гадна дэлхийн санхүүгийн тогтолцоо, тогтвортой хөгжил, эдийн засгийн ялгавартай байдлын эсрэг тэмцэх зэрэг олон улсын чанартай асуудлуудыг ч хэлэлцэх юм.
      Ямартай ч БНХАУ-ын дарга манай улсыг АПЕК-т нэгдэхийг дэмжинэ гэдгээ Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ хэлсэн бөгөөд энэ удаагийн уулзалтаар гишүүн нэмж элсүүлэх асуудлыг ярихаас урьтаж энэ талаархи дүрэм, хугацаагаа тохирно гэх мэдээлэл байна.
    • 2014 оны 11 сарын 10
      Тэд бол Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Л.Гантөмөр нар юм
    • 2014 оны 11 сарын 10
      Хоёр өдөр дамнан хуралдсан ч олон нийтийн хүлээсэн, бас өөрсдийнх нь төлөвлөсөн гол асуудлуудаа АН ҮЗХ-ны хуралдаанаараа цэгцэлж чадсангүй. 28 дахь Ерөнхий сайдын нэр болоод Засгийн газрын бүтцийн асуудлыг ҮЗХ УИХ дахь намын бүлэгтээ даатгаж, ИХ хурлаа ирэх сарын 8-нд товлож, МАХН-тай байгуулсан гэрээг хүчингүй болгож, 8 гишүүнээ хөөхгүй гээд л хуралдаанаа өндөрлөлөө. Өөрөөр хэлбэл тэд 300 хүний толгойгоор бус 35 хүний толгойгоор асуудлаа шийдэхээр боллоо. Намын бүлэг Засгийн тамгыг хэн атгах, хэнтэй хамтрахаа шийдсэний дараа дахин ҮЗХ-г хуралдуулахаар энэ удаагийн хурлаа долоо хоногоор хойшлуулав.
    • 2014 оны 11 сарын 8
      Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүд /хоёр дахь хэлэлцүүлэг/.
    • 2014 оны 11 сарын 8
      Өчигдөр орой эхэлсэн АН-ын ҮЗХ-ны хурал 24:00 цаг хүртэл үргэлжлээд завсарлалаа. Хурал өнөөдөр 14.00 цагаас үргэлжилнэ. Хэвлэлийнхэнд хаалттай болсон уг хурал нэлээд ширүүхэн үргэлжилсэн гэх мэдээлэл байна.
    • 2014 оны 11 сарын 7
      Яг одоо төрийн ордны “Г” танхимд Ардчилсан намын Шонхор фракци, МоАХ фракцийнхан хаалттай уулзаж байна.
    • 2014 оны 11 сарын 7
      Удаах асуудал нь шинээр байгуулагдах Засгийн газрыг УИХ дахь ямар хүчинтэй хамтрах тухай асуудал юм. Эхлээд хамтрах нам, хүчнээ сонгосны дараа Ерөнхий сайдаар хэнийг томилох асуудлаа ярих ажээ.
    • 2014 оны 11 сарын 7
      Нам дотор яригдаж байгаа дараагийн магадлалтай хүн бол Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав. Намын даргын албыг ч өмнө нь хашиж явсан түүнд туршлага дутаад байхгүй гэнэ.
    • 2014 оны 11 сарын 7
      Хөөгдсөн гишүүд МАН-ын бүлэгтэй нийлэхэд УИХ-д олонхи болчихно гэдгийг мэдэж л байгаа байлгүй дээ.
    • 2014 оны 11 сарын 7
      Н.Алтанхуягийг огцруулах саналыг МАН анх гаргасан ч Ерөнхий сайдаа унагах ажлыг АН-ынхан өөрсдөө хийчихсэн. Өөрөөр хэлбэл тэд МАН-ын овоолсон бухалд өөрсдөө гал тавьж хашаа хороогоо шатаасан. Ингэж галдан шатааж засгаа унагах ажлыг АН-ынхан өмнө нь хийж гаршсаныг 1997 онд М.Энхсайханы Засгийн газрыг, 1998 онд Ц.Элбэгдоржийн, мөн ондоо Ж.Наранцацралтын, 1999 онд Р.Амаржаргалын гээд дөрвөн ч Засгийн газрыг өөрсдөө унагаснаас харж болно. Энэ бүхнээс ажиглавал эр бяр нь жигдэрсэн байх ёстой Ардчилсан нам одоо хэр нь төлөвшөөгүй хэвээр байна.
    • 2014 оны 11 сарын 7
      УИХ-ын чуулганаар өнөөдөр дараахь хуулийн төслүүдийг хэлэлцэнэ
    • 2014 оны 11 сарын 7
      АН-ын Хяналтын хороо хуралдаж Ерөнхий сайдыг огцруулахад тийм гэсэн товчлуур дарсан намын 8 гишүүнээ хөөх шийдвэр гаргалаа.
    • 2014 оны 11 сарын 6
      АН-ын гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж намынхаа ҮЗХ-ны хурлыг маргааш буюу энэ сарын 7-ны 15 цагт хийхээр товлолоо. Энэ хурлаас АН-ынхан 28 дахь Ерөнхий сайдын нэр болоод Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хэлэлцэх юм.
    • 2014 оны 11 сарын 5
      Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл Төрийн ордонд хуралдаж байна. АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөсөө ҮЗХ--ны хурлын товоо гаргана. Гишүүдийн хэлж буйгаар АН ирэх амралтын өдрүүдэд ҮЗХ-ны хурлаа хийж магадгүй юм байна.

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй