2016 оны 1 сарын 7
Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн бямба гарагт дэлхий дахин “эх дэлхийн цагийг” тэмдэглэн өнгөрүүлдэг. Тухайн өдрийн 20 цаг 30 минутаас 21 цаг 30 минут хүртэл нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраадаг хөтөлбөрийг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2007 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн.