2016 оны 2 сарын 1
Хадагтай золгоход хадгаа баруун гарынхаа ядам хуруунд дотор талаас нь нар зөв эргүүлэн ороогоод чигчий хуруутай тал уруу доош унжуулан золгохдоо унжиж буй талыг хүний хөлд хүргэдэггүй. Золгох хадаг гэрийн бүх хүний өөрийн хувь хувийн байдаг. Хадаг барих энэ сайхан ёс өөр хаа ч байдаггүй нандин ёс билээ.