2016 оны 4 сарын 25
Эх газрын эрс тэс, экологийн нөхцөлд байгалийн урт хугацааны шалгарал, мал маллагааны олон зууныг дамжиж ирсэн ардын сонгон үржүүлгийн үр дүнд байгаль-цаг уурын хатуу ширүүн нөхцөлд дасан зохицож ,биологийн онцгой шинжийг хадгалсан нутгийн монгол мал бий болсон юм.