2014 оны 10 сарын 1
Оросын цэргүүд Украйны Донецк хот орчмоос газарт булсан 300 гаруй хүний цогцосыг олсон талаарх мэдээлэл өнгөрөгч даваа гаргаас эхлэн ОХУ-ын телевизүүдээр цацагдаж эхлээд байна. ОХУ-н зүгээс дээрх алан хядлагад Украйныг буруутгаж буй. Энэ талаар Оросын сайн дурын цэргийн баталионы удирдагч Юрий Берёза Оросын 1+1 сувгийн “Хатан зоригтон” хөтөлбөрт орох үеэрээ ”Оросын сайн дурын цэргийн баталионыхон Украйны 2 цэгээс манай “Днепр” болон “Донбас” бүлэглэлийнхний байж болзошгүй 300 орчим цогцосыг илрүүлсэн. Энэ хэргийн талаар шалгаж эхэлсэн гэж мэдээлсэн юм.