2014 оны 10 сарын 17
Барак Обама өчигдөр Атланта хотод айлчлах үеээрээ Эболагийн халдвар авсан 2 сувилагч эмэгтэйтэй уулзан тэднийг тэврээд үнссэн байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Атланта хотод айлчлах үеээрээ Эболагийн халдвар авсан 2 сувилагч эмэгтэйтэй уулзан тэднийг тэврээд үнссэн байна. Энэ үйлдлээрээ тэр Эбола дэлхий дахиныг заналхийлж чадахгүй, аюулгүй бас эдгэрдэг өвчин гэдгийг харуулахыг зорьсон хэмээн албаныхан онцолж байна. Түүнчлэн үхлийн аюулт Эбола вирусын халдвараас болж айж түгшсэн байгаа ард иргэдээ тайвшруулах алхам байсан ч байж болох юм. Харин үүний дараа Барак Обама өгсөн мэдэгдэлдээ: АНУ-ын эмч эрдэмтэд өнгөрсөн сард Эболагийн халдвар авсан гурван хүнийг амжилттай эмчилж чадсан нь сайшаалтай хэрэг. Илүү л шаргуу ажиллах хэрэгтэй байна. Эрүүлийг хамгаалах салбарынханы өөрсдийгөө хайхралгүй зүтгэж яваад эболлагаар халдварласан хоёр ч сувилагчтай гар барьж тэднийг тэвэрч үнссэн. Эбола биднийг айлгахгүй гэх мэдэгдэл хийсэн байна.