ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Спорт

    • 2014 оны 11 сарын 20
      Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн тоглолт өчигдөр эхэлсэн. Энэ удаагийн лигт Баянзүрх дүүргийн “Ханталстын ирвэсүүд”, Төв аймгийн “Төв Ургац”, Говь-Алтай аймгийн “Монторх”, Баянгол дүүргийн “Шонхорууд”, “Хэнтий аймгийн “Хасу Мегаватт Чингис Сити”, Өвөрхангай аймгийн “Гэгээнхангай лидер” гэсэн зургаан баг өрсөлдөж байгаа. Харин лигт “Дорнод Танан гарьд”, “SBL Хасын хүлгүүд”, “Эрдэнэдрийлингс Ригс”, “Харцага” баг оролцохгүйгээ мэдэгдсэн юм.
    • 2014 оны 11 сарын 19
      Энэтхэгийн тамирчин Сарита Деви манай боксчин Н.Төгсцогт шиг Солонгосчуудад луйвардуулсан билээ. Тэмцээний таагүй үйл явдлыг Энэтхэгчүүд эсэргүүцэж, Солонгост луйвардуулсан Монголын талтай хамтран гомдол гаргасан. Түүний гомдлыг эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ий үеэр БНСУ-ын шүүгчид хэлэлцэж, энэ удаагийн ДАШТ-д оролцуулахаас татгалзав.
    • 2014 оны 11 сарын 19
      Тэгвэл БНСУ-ын шүүгчид шийдвэрээ өөрчлөлгүй тэр хэвээр нь үлдээж, манай тамирчны гомдлыг хүчингүйд тооцжээ. Харин гавьяат маань мэргэжлийн бокст хөл тавихаар АНУ-ыг зорьсон байна. Мэргэжлийн боксын холбооныхон түүнийг гурван сар бэлтгэл хийлгэж, тоглуулах эсээ шийдэх гэнэ.
    • 2014 оны 11 сарын 19
      Эмэгтэй боксчдын ДАШТ БНСУ-ын Жэжү хотод үргэлжилж буй.Тэмцээнд 67 орны 280 тамирчин өрсөлдөж байгаа. Монголын найман боксчноос ялалтын салхийг Ази тивийн аварга, ОУХМ Т.Болортуул хагалж, Төв Африкийн Юдит Мбоугнадег техникийн нокаутаар ялсан.
    • 2014 оны 11 сарын 19
      Үндэсний супер лигийн нээлтийн ажиллагаа өнөөдөр 18.00 цагт СТО эхэлнэ. Нээлтийн тоглолт Азийн наадмаар уран хурц, дайчин тоглолтоороо монголчуудаа баясгасан ОУХМ Т.Санчир Үндэсний супер лигийн хүрэл медальт Баянголын “Шонхорууд” багтайгаа нэгдсэн анхны тоглолтоо хийнэ.
    • 2014 оны 11 сарын 18
      Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хоёр хүү АНУ-ын сагсан бөмбөгийн United States Basketball Academy 50 хувийн хөнгөлөлттэй зургаан сарын сургалтад суралцах талаар өмнө нь бид мэдээлж байсан. Тэрбээр “ийм сайхан мэдээ сонсоод, би аз жаргалтай байна” хэмээн жиргэж байсан нь саяхан. Тэгвэл хүүхдийн лигийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд оролцон түрүүлж, шилдэг тоглогч болсон хөвгүүдийг нь УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх дэмжиж, зардал мөнгөний тал дээр туслалцаа үзүүлжээ.
    • 2014 оны 11 сарын 18
      Манай эмэгтэй сагсчид мөнгөн медалийн төлөө Тайваний багтай тоглож, 10:17-гийн харьцаатай хожигдлоо. рэгтэйчүүдийн шигшээ баг “А” хэсэгт таван хожил авсан Катарын багтай өрсөлдөнө. Катарын шигшээ багийг хожвол шилдэг дөрвөнт үлдэж, медалийн төлөө тоглох юм.
    • 2014 оны 11 сарын 18
      МҮСБХ-ны “Үндэсний супер лиг” 2014-2015 оны улирлын тоглолтын нээлт маргааш эхэлнэ. Лигт тоглох багуудын сугалаа явагдаж эхэллээ.
    • 2014 оны 11 сарын 17
      “Пукет-2014” Азийн элсний наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг сүүлчийн тоглолтоо Энэтхэгийн багтай хийж 21:12 харьцаатай хожин, хагас шигшээ тоглолтод шалгарсан бол эрэгтэй сагсчид Лаосын шигшээ багийг 22:7-оор буулгаж авлаа.
    • 2014 оны 11 сарын 17
      “Пукет-2014” Азийн элсний наадмын сагсан бөмбөгийн тэмцээн Katon North Beach-д үргэжилж буй. Манай сагсан бөмбөгчид хоёр дахь тоглолтоо хийж, эрэгтэйчүүд Бутаны багийг 17:13-аар, эмэгтэйчүүд Филлиппиний шигшээ сагсчдыг 12:11-ээр хожсон байна.
    • 2014 оны 11 сарын 17
      Өмнөговь аймгийн Гурван тэс сумаас өнгөрсөн тавдугаар сард аяллынхаа алтан шар замыг эхлүүлж, алсын замд хүлгийн жолоо анх залсан “Морьтон Монгол” төслийн залуус эх орныхоо хил зурвасын дагуу 10,000 км зам туулан, ирэх долоо хоногийн бямба гариг буюу 11 сарын 22-нд аяллаа өндөрлөх нь.

    • 2014 оны 11 сарын 15
      Тайландын Пукет хотод болж буй Азийн элсний спортын IV наадамд оролцож байгаа Монголын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн багийн тамирчид өнөөдөр А хэсгийн эхний тоглолтоо Хятадын багтай хийж 13:18-аар хожигдов.
    • 2014 оны 11 сарын 15
      “Хобби Алтан цагираг” клубийн нэрэмжит 2014 оны ахмад сагсан бөмбөгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 09-12-нд Буянт Ухаа Спортын ордонд болж өндөрлөлөө.
    • 2014 оны 11 сарын 14
      Ичиножёогийн төлөө нойроо хугаслан яваа нэгэн бүсгүйн талаар Японы “Асахи” сонинд нийтэлжээ. Энэ бүсгүй бол Ичиножёогийн дэвжээний эзэгтэй Миура Макото.
    • 2014 оны 11 сарын 14
      МҮСБХ хүсэлтийг хүлээн авч лигийн тоглолтын нээлтийг энэ сарын 19-ний өдөр хүртэл хойшлуулсан билээ. Үндэсний супер лигийн нээлтийн ажиллагаа ирэх долоо хоногийн лхагва гаригт СТО-д болно. Одоогийн байдлаар найман баг тоглохоор бүртгүүлжээ.

    • 2014 оны 11 сарын 14
      Монголын сагсан бөмбөгийн баг тамирчид Тайландын Пукет хотод өнөөдөр эхэлж буй Азийн элсний спортын IV наадамд оролцож байна. Наадмын 3Х3 сагсан бөмбөгийн төрөлд манай эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид В хэсэгт БНХАУ, Кувейт, Бутан, Индонези,Тайланд, Энэтхэгийн сагсан бөмбөгчидтэй хүч үзэх бол, Д.Ганзул тэргүүтэй бүсгүйчүүд тэмцээний А хэсэгт БНХАУ, Филиппин, Энэтхэгийн баг тамирчидтай өрсөлдөхөөр болжээ.
    • 2014 оны 11 сарын 13
      Карлдел Жонсон Монголд өнөөдөр хөл тавина.2011 оны арванхоёрдугаар сарын 9-нөөс 2012 оны хоёрдугаар сарын 7-нд сагсанбөмбөгчдийн мөрөөдөл болсон NBA-д мөрөө гаргаж, төрөлх хотынхоо “Нью-Орлеан Хорнетс” багт гурван сар хүчин зүтгэсэн тэрбээр тэр жилийнхээ зуны лигт “Дорнод” бүсийн “Атланта Хоукс”-ын төлөө тоглосон.
    • 2014 оны 11 сарын 12
      въяас билиг, ур чадвар, тэсвэр тэвчээр, эр зоригийн шалгуур болсон олон улсын Дакар ралли тэмцээнд Монгол Улсаас анх удаа Т2 автомашины ангилалд ОУХМ Н.Лхамаа уралдахаар болжээ. Таван хүний бүрэлдэхүүнтэй уг багийн жолоочоор Н.Лхамаа, чиглүүлэгчээр Б.Өдийхүү, Б.Сүрэндорж, механикаар Б.Батболд, Ө.Бямбацогт нар оролцохоор болсон байна.
    • 2014 оны 11 сарын 12
      Монголын үндэсний сагсанбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэ өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын Лос-Анжелес хотод болсон NIKE 3X3 тэмцээнд амжилттай оролцож, алтан медаль хүртсэн баг тамирчид, мөн Тайваньд болсон сагсанбөмбөгийн оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнд V байрт шалгарсан залуучуудын шигшээ багийг хүлээн авч уулзан, мөнгөн шагналаар урамшуулан шагнав.
    • 2014 оны 11 сарын 11
      Дэлхийн дээд амжилтуудыг нэгтгэсэн тэрхүү ном борлуулалтаараа тэргүүлдэг талаар уншигчид нэг бус удаа сонссон. Тус байгууллагаас 2015 онд тохиох 60 жилийн ойдоо зориулж нэгэн сонирхолтой ном уншигчдад өргөн барьж байна. Номонд Монголын тухай багтжээ. Тухайлбал, Монгол Улсад “Адууны яам” байгуулагдсаны 750 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан 4249 морины уралдаан, 11125 морьтны жагсаалын тухай бичигдсэн байна.

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй