ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Спорт

    • 2014 оны 12 сарын 4
      Монгол Улсаас Их Британи улсад суугаа ЭСЯ, тус улс дахь Монголчуудын холбоотой хамтран нутаг нэгтнүүдийнхээ дунд ”Нутгаа дуурсгана” үндэсний бөхийн бооцоот барилдаан анх удаа зохион байгуулжээ. Барилдаанд Булган аймгийн Тэшиг сумын харьяат, аймгийн арслан Я.Оюун-Эрдэнэ түрүүлж, Төв аймгийн Лүн сумын харьяат, сумын заан Н.Отгонбаяр үзүүрлэсэн байна.
    • 2014 оны 12 сарын 4
      Залуучуудын аварга шалгаруулах Гандболын тэмцээн энэ сарын 1-2-нд Буянт-Ухаа спортын ордонд амжилттай болж өндөрлөв.Тэмцээнд Л.Загдсүрэн дасгалжуулагчтай ХААИС-ийн баг тэргүүн байранд шалгарч, 2014 оны улсын аварга баг боллоо.
    • 2014 оны 12 сарын 4
      2014 онд спортын ертөнцөд болсон үйл явдлуудын онцлох гэрэл зургуудыг танилцуулж байна.
    • 2014 оны 12 сарын 4
      Монголын автомашин, мотоциклийн спортын холбоо энэ оны ажлаа дүгнэж, шилдгүүдээ шалгаруулсан юм.2014 оны шилдэг багаар ҮАМСК, Шилдгийн шилдэг тамирчнаар 250 сс ангилалд I байр, УАЗ автокроссын уралдаанд I байр эзэлсэн ОУХМ Э.Халиунболд,Улсын аварга шалгаруулах тэмцээний жийп авто ралли төрөлд багаар СМ Х.Батболд Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мото кроссын 65 сс ангилалд уралдаж түрүүлсэн Б.Хонгор II байр,Залуучуудын аварга шалгаруулах мотокроссын тэмцээний 125 сс ангилалд СМД Б.Батмөнх II байранд шалгаран шилдэг тамирчин болж тус тус шагнал гардлаа.
    • 2014 оны 12 сарын 3
      “Шонхор кап” тэмцээнд 21 их, дээд сургуулийн 235 тамирчин оролцсоноос Н.Болд-Эрдэнэ дасгалжуулагчтай МУБИС-ийн бөхчүүд тэргүүлж, Н.Дорждагва дасгалжуулагчтай ҮБТДС, Отгонбаатар дасгалжуулагчтай “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийн тамирчид тус тус шил дарав.
    • 2014 оны 12 сарын 3
      2015 онд эх орондоо Олон улсын 14 тэмцээн зохион байгуулахаар Засгийн Газрын хуралдаанаар шийдвэрлэжээ. Нэр хүндтэй тэмцээнүүдийг Монголд зохион байгуулснаар улс орноо сурталчлахаас гадна Үндэсний шигшээ багийн тамирчид олимпийн эрх авах, дэлхийд чансаагаараа тэргүүлж буй өндөр зэрэглэлийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийн, туршлага хуримтлуулах ач холбогдолтой хэмээн үзэж байгаа аж.
    • 2014 оны 12 сарын 2
      Автомашин, мотоциклийн олимп буюу 36 дахь удаагийн “Дакар ралли”-д Монголоос 431 дугаартай автомашины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар уралдах бол механикаар спортын мастер Б.Батболд явна. Харин 355 дугаартай автомашины чиглүүлэгчээр Д.Жаргалсайхан, 413 дугаартай автомашины чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбацогт нар уралдах юм.
    • 2014 оны 12 сарын 2
      Азийн XVII их наадамд сагсан бөмбөгийн төрлөөр анх удаа оролцож, шилдэг найман багийн нэгээр шалгарсан Монгол Улсын эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн тамирчид ССАЖЯ-ны сайдын тушаалаар сагсан бөмбөгийн спортын ОУХМ цолны болзол ханган шагнагдсаныг Эмэгтэйчүүдийн Үндэсний супер лигийн тэмцээний нээлтийн ажиллагаа дээр гардууллаа.
    • 2014 оны 12 сарын 2
      2014 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин 2015 оны 1 дүгээр сарын 12-нд Швейцарийн Цюрих хотноо тодрох юм. Харин Лионель Мессигийн хувьд найман жил дараалж “Алтан Бөмбөг”-ийн шалгаруулалтад эхний гуравт шалгарлаа.
    • 2014 оны 12 сарын 1
      АНУ-ын Флорида мужийн Санни-Айлс-Бич хотод зуун буудалт даамын ”US open 2014” тэмцээн болж өндөрлөсөн. 2012 оны Ази тивийн аварга, улсын зургаан удаагийн аварга, Их мастер Г.Ганжаргал гурван хожил, таван тэнцээгээр хүрэл медаль хүртлээ.
    • 2014 оны 12 сарын 1
      БНХАУ-ын Юуннан мужид ”Granfondo 2014” дугуйн Олон улсын олон өдрийн тэмцээн анх удаа болж өндөрлөв. Уг тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож нийлбэр дүнгээр ”Аттила” клубын тамирчин С.Жамбалжамц V байр
      40-өөс дээш насны ангилалд С.Түмэндэмбэрэл III байр
      50-иас дээш насны ангилалд П.Баасанцэрэн II байр
      Эмэгтэйчүүдийн ангилалд Ж.Өлзийсолонго IV байрт тус тус шалгарлаа.
    • 2014 оны 12 сарын 1
      Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хоёр хүүг АНУ-ын сагсан бөмбөгийн United States Basketball Academy урьсан тухай өмнө мэдээлж байсан билээ. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр Ш.Энхийн-Од, Ш.Мөнхийн-Од нар аавынхаа хамт АНУ-ыг зорилоо.
    • 2014 оны 11 сарын 29
      Монголын бодибилдингийн шилдэг 10 тамирчин арванхоёрдугаар сарын 6-10-нд Энэтхэгийн Мумбайд болох ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ базааж дууслаа. Тэд өнгөрсөн есдүгээр сард Макаод зохиогдсон Азийн аварга шалгаруулах 48 дахь удаагийн тэмцээнд оролцож, алт, мөнгө, хүрэл, тусгай байрын шагнал хүртсэн тамирчид.
    • 2014 оны 11 сарын 28
      ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийг хамгаалах тухай конвенцийн их хурал Францын нийслэл Парис хотод хоёр өдөр болж өндөрлөлөө. Уг хурлаар Монголын шагайн харвааг хүн төрөлхтний биет бус соёлын үнэт өвөөр бүртгэсэн тухай баярт мэдээ чих дэлсэв.
    • 2014 оны 11 сарын 28
      Нэг алтан медальд ойролцоогоор доод тал нь зургаан грамм алт ордог гэж тооцвол ес орчим кг алт шаардлагатай болох юм. Урьдчилсан байдлаар Япончууд эхний ээлжинд дээрх алтны талыг атах хүсэлт гаргаад байгаа ажээ.
    • 2014 оны 11 сарын 28
      Олон улсын жүдо бөхийн холбооны Гранпри тэмцээн БНСУ-ын Чэжү хотод эхлэв. Өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг жингийн барилдаан болж, медальтнууд тодров. Тэмцээний эхний өдөр Монголын жүдочдоос эрэгтэйчүүдийн 60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Г.Хэрлэн нар хүрэл медаль хүртсэн байна.
    • 2014 оны 11 сарын 28
      “Морьтон Монгол” төслийн аялагч залуус эх орноо нар зөв тойрон 188 хоногийн турш Монгол Улсын хил дагуу 15 аймгийн 89 сумын нутаг дэвсгэрээр 10394 километр морьтой аялж, намрын адаг сарын битүүний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт аяллаа өндөрлөсөн юм.
      Монгол морин спорт, уяачдын холбооноос төслийн багийн гишүүн М.Батчулуун, Ц.Даваахүү, Н.Ганзориг, Д.Нацагдоо, Ч.Ганболд нарыг хүндэт өргөмжлөлөөр шагнасан бол 10394 километр зам туулсан буурал морийг “Эх орноо тойрсон гайхамшигт Монгол морь”-иор өргөмжлөн, шар торгон нөмрөг олгосон юм.
    • 2014 оны 11 сарын 27
      Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос эмэгтэйчүүдийн супер лигийг анх удаа зохион байгуулах гэж байгаа талаар өмнө мэдээлсэн билээ. Ирэх даваа гаригт эхлэх тэмцээнд одоогоор таван баг оролцохоор бүртгүүлээд байна.
    • 2014 оны 11 сарын 27
      Өчигдрийн эхний тоглолт гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалаар удирдуулсан “Ирвэсүүд”, “Чингис Сити” багтай өрсөлдөв. “Чингис сити” багийн Даваасамбуу сайн тоглогч гэдгээ харуулаад авсан. Тэдний легионер, NCAA-д од тоглогчийн статустай тоглож явсан Afam Moujeke оновчтой шидэлтүүдийг гүйцэтгэсэн бол холбон тоглогч Gabe Moton хамгаалалт, довтолгоон дээр дайчин тоглолтууд үзүүлсэн.
    • 2014 оны 11 сарын 27
      Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ, БНСУ-д сурч, ажиллаж амьдарч буй иргэдийн санаачлагаар Солонгос дахь Монголчуудын дунд шатрын тэмцээн зохион байгуулав.

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй