ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Спорт

    • 2014 оны 12 сарын 25
      2014 оны спортын оны шилдгийг шалгаруулах ”Бөртэ чоно” наадам өнөөдөр зохион байгуулагдана. Спортын шилдгүүдийг тодруулах санал асуулга энэ сарын 9-22-нд явагдаж өндөрлөсөн.Оны спорт тоглоомын шилдэг багийн төлөө гурван баг өрсөлдсөнөөс Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг 2014 оны шилдэг багаар тодров.
    • 2014 оны 12 сарын 25
      Модон бөмбөгийн шигшээ багийн тамирчид энэ сарын 18-нд Малайз улсын Перлис хотод болсон Оюутны ДАШТ-нд 19 улсын баг тамирчин эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, халз, холимог, холимог хос, багийн гэсэн долоон төрлөөр ур чадвараа сорьсноос манай тамирчид амжилттай өрсөлдөж багаараа хүрэл медаль хүртсэн.Тэгвэл өнөөдөр СТО-д Монголын модон бөмбөгийн тамирчид ОУХМ, спортын мастер, спортын дэд мастер тэмдэг, үнэмлэх гардаж авах нь.
    • 2014 оны 12 сарын 24
      Монголд хөл тавьж, Үндэсний супер лигт тоглож буй легионер тамирчид Олон улсын хүүхдийн Найрамдал зуслангийн Харшийн сүлд модны наадамд уригдаж, хүүхдүүдтэй уулзав.
    • 2014 оны 12 сарын 24
      Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-нд болж, шилдгийн шилдэг чансаа өндөр 128 бөх зодоглодог. Бөх сонирхогчдын хүсэн хүлээдэг энэ барилдаанд барилдах чансаа өндөр эхний 200 бөхийн нэрийг МҮБХ-оос гаргасан байна.
    • 2014 оны 12 сарын 24
      Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо 2014 оны шилдэг тамирчин, шилдэг тоглогчид, шилдэг клуб тодрууллаа. Сагсан бөмбөгийн эрэгтэй тамирчдаас ”ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТОГЛОГЧ”-оор Үндэсний супер лигийн аварга, Инчёны Азийн наадмаас Азийн шилдэг гурван сагсан бөмбөгчний нэгээр шалгарсан ОУХМ Т.Санчир, эмэгтэй тамирчдаас “Спрайт” супер лигийн аварга, Инчёны Азийн наадмын шилдэг найман багийн нэгээр шалгарсан эмэгтэйчүүдийн шигшээ багийн онооны лидер, ОУХМ Д. Ганзул, “Шилдэг өсөх ирээдүйтэй тамирчин”-аар “Дундговь Альянс Тэх Харцага” багийн тоглогч О.Дөлгөөн нар шалгарав.
    • 2014 оны 12 сарын 24
      Олон нийтийг биеийн тамир, гоо зүй, эрүүл чийрэг болгох зорилготой үйл ажиллагаа явуулж буй клубуудын нэг бол ”Голден жим”. Тус клубийнхэн үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангаж, уралдаан тэмцээн зарлаж, аваргаар тодорсон ялагчдад автомашин бэлэглэдэг. Тэгвэл ээлжит тэмцээнээ ирэх сард хийхээр зарлалаа. Энэ удаагийнхаа уралдаанаар ”Сонирхогчдын Мисс Мистер”-ийг шалгаруулах гэнэ.
    • 2014 оны 12 сарын 23
      Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны “Супер лиг”-ийн ээлжит тоглолтууд өчигдөр СТО-д боллоо. Лигийн тэмцээнийг манлайлагч “Төв Ургац”, өнгөрсөн улирлын аварга “SBL Хасын хүлгүүд” багтай тоглож 110:107-гоор ялалт байгууллаа. Тэмцээнд хожуухан орж ирсэн “Хүлгүүд” ийн дөрвөн тоглолтоос гурав хожигдов.
    • 2014 оны 12 сарын 23
      Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ой энэ сарын 29-нд тохионо. Чухам энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн ордонд нэр бүхий хүмүүст маргааш шагнал гардуулах ажээ.
    • 2014 оны 12 сарын 23
      Шинэ оны босгон дээр тив, дэлхийд нэрээ дуурсгасан тамирчдынхаа амжилтыг үнэлж, магнайг нь тэнийлгэсэн баярт үйл явдал өрнөж байна. Дэлхийн аварга С.Цэрэнчимэдэд МЧБХ-ны дэд еренхийлегч, “Ташкент-2014” тэмцээний эмэгтэйчүүдийн багийн ахлагч “Алтай Констракшн” компанийн еренхий захирал Х.Бат-Эрдэнэ ”Саруул” хотхонд бүрэн ашиглалтад орсон хоёр ереө, гавьяат тамирчин О.Насанбурмаад гурван өрөө байрны түлхүүр өчигдөр гардуулжээ.
    • 2014 оны 12 сарын 23
      Португалийн алдарт хөл бөмбөгчин Криштиану Рональду өөрийн төрөлх Функал хотноо хөшөөтэй болжээ
    • 2014 оны 12 сарын 22
      МҮСБХ-с санаачлан, өсвөр үеийн сагсан бөмбөгчдийг бэлтгэх, “Мөрөөдлийн Баг” төслийг Нийслэлийн биеийн тамирын газартай хамтран хэрэгжүүлдэг. Тиймээс МҮСБХ-ны зүгээс орон даяар цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд, сагсан бөмбөгийн шийт, бөмбөг, хэрэгсэл бэлэглэж байгаа.
    • 2014 оны 12 сарын 22
      Монголын Чөлөөт Бөхийн Холбооныхон цэнгүүнээ сүртэй хийж, тус холбооний дэд ерөнхийлөгч, “Алтай констракшн” компанийн ерөнхий захирал, Х.Бат-Эрдэнэ энэ онд ДАШТ-ээс алтан медаль хүртсэн С.Цэрэнчимэдэд хоёр байр бэлэглэн, хүрэл медаль хүртсэн О.Бурмаа, Г.Мандахнаран, Э.Ням-Очир нарыг тус бүр хоёр сая төгрөгөөр урамшуулжээ.
    • 2014 оны 12 сарын 22
      Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсэж хөгжсөний 103 жилийн ойг тохиолдуулан Чин ван Ханддоржийн нэрэмжит шилдэг шатарчдын уламжлалт 24 дэх удаагийн тэмцээн Гадаад хэргийн сайдын ивээл дор энэ сарын 20-21-нд боллоо. Тэмцээнд Их мастер Н.Гүндаваа түрүүлж, удаах байруудад Их мастер Н.Лхагвасүрэн, Б.Мөнгөнтуул нар шалгарав.

    • 2014 оны 12 сарын 22
      Үндэсний Супер Лигийн тоглолт бүрийн дундуур хоёр азтай үзэгч тодруулдаг уламжлалтай. Энэ үеэр тоглож буй хоёр багийн шилдэг тоглогч, азтан тус бүрт тоглолт үзэх эрхийн хоёр тасалбар бэлэг болгож гардуулдаг билээ. Тэгвэл энэ сарын 19-нд болсон тоглолтын үеэр азтай азтан дахин тодрон 500 мянган төгрөгний шагнал гардаж авлаа.
    • 2014 оны 12 сарын 22
      Соёлын гавьяат зүтгэлтэн, спортын нэрт сэтгүүлч, гэрэл зурагчин Р.Чулууны нэрэмжит шагнал бий болгожээ.2014 оны спортын шилдгээр www.bukh.mn вэб сайтын фото сэтгүүлч “Сочи-2014” өвлийн олимпийн наадам, “Инчён-2014” Азийн зуны спортын наадам сурвалжлан, гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж олны хүртээл болгосон Ч.Ганбат, мөн хөлбөмбөгийн ДАШТ-ий “FIFA 2014 World Cup” төсөл удирдаж, спортын бусад төрлийн тэмцээнийг Монголын үзэгчдэд хүргэсэн ETV телевизийн захирал Т.Ганзул нар шалгарсан юм.Энэ үеэр ETV-ийн спортын тоймч С.Шижирбат, “Gogo.mn”-ийн вэб сайтын спортын сэтгүүлч У.Бадамцэцэг, “Өнөөдөр”, “Таван цагариг” сонины гэрэл зурагчин Э.Харцага нарт Р. Чулууны нэрэмжит шагнал гардууллаа.
    • 2014 оны 12 сарын 19
      Швейцарь улсын Лозанн хот дахь Олимпийн музейд эмэгтэй чөлөөт бөхийг дэлхий даяар урагшлуулан хөгжүүлэх “Супер 8” арга хэмжээний нээлтийн ёслол ирэх сарын 14-нд болно.
    • 2014 оны 12 сарын 19
      “Дакар ралли 2015” уралдааны мотоциклийн тэмцээн эхлэхэд 17 хоног үлдлээ. Энэ уралдааны автомашины төрөлд оролцох Монголын тамирчдын тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ удаагийн тэмцээнд мотоциклийн төрөлд 168 мото тамирчин өрсөлдөх юм. Монголоос ОУХМ Д.Болдбаатар 83, Ч.Анар 117 дугаартай уралдахаар болжээ.
    • 2014 оны 12 сарын 18
      БНХАУ-ын Шанхай хотод болсон Ази тивийн ”Кёкүшинкай караэте” тулааны урлагийн аварга шалгаруулах тэмцээнд ЦЕГ-ын тусгай ажиллагааны газрын гурван офицер амжилттай оролцоод иржээ.
    • 2014 оны 12 сарын 18
      Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос дэлхийн чансааг тэргүүлж байгаа тэргүүн бөхчүүдээ шагнахаар болжээ. Монголын жүдочдоос М.Уранцэцэг, Г.Болдбаатар нар ОУОХ-ны ирэх олимпийн тэтгэлгийн 1000 доллар улирал тутам хүртэх юм.
    • 2014 оны 12 сарын 18
      Их Наран улсад сурч, ажиллаж буй оюутан залуус, Монголчуудынхаа амралт, чөлөөт цагт зориулж Япон дахь Монгол оюутны холбооноос энэ жилийн тэмцээнийг Хакухо аваргын 32 дахь түрүү бөхийн амжилтад баяр хүргэж, түүний нэрэмжит болгон явуулах юм.Тэмцээнд зохион байгуулагчид эрчүүдийн гар барилдааны төрлийг нэмж оруулан, үзэгчдийнхээ дунд хөгжөөнт уралдаан болоод олон сюрприз барихаар төлөвлөжээ.

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй