ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Спорт

    • 2015 оны 1 сарын 5
      Монгол Улсын аварга, спортын мастер Н.Төрбат агсны нэрэмжит “Цодгор хүү” тэмцээн өнөөдөр эхэллээ.Энэ сарын 7 хүртэл үргэлжлэх хотын аварга шалгаруулах тэмцээнээс эхний найман байрт шалгарсан шатарчид УАШТ-д оролцоно.
    • 2015 оны 1 сарын 5
      Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн бокст хөл тавихаар АНУ-ыг зорьж байсан тухай бид өмнө мэдээлж байсан билээ. Тэгвэл тэрбээр зорьсон зүйлдээ сэтгэл шулуудаж, мэргэжлийн боксын тамирчин болжээ.
    • 2015 оны 1 сарын 3
      Монголд энэ онд олон улсын 14 тэмцээн зохион байгуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн.Тэшүүрийн “Mongolian Open 2015” олон улсын тэмцээн удахгүй эхэлнэ.Тэмцээнд Монгол, ОХУ, БНСУ зэрэг 10 гаруй орны шилдэг тамирчид оролцох юм.
    • 2015 оны 1 сарын 3
      Автомашин, мотоциклийн олимп буюу 36 дахь удаагийн алдарт “Дакар ралли 2015”-д өнөөдөр эхэллээ. Тэмцээнд оролцохоор энэ сарын 18-нд эх орноосоо хүлгийн жолоо залсан Монголын тамирчид Унгарын багтай хамтран, дэлхийн олон улсын тамирчидтай хурд, авхаалж самбаа, эр зоригоо сорьж байна.
    • 2015 оны 1 сарын 3
      Адал явдалт аяллын “Mongolia Expeditions” компаниас жил бүр зохион байгуулдаг “Мөнгөн өвөл” дугуйн аялал өнөөдөр болж байна. Долоо дахь жилдээ зохион байгуулж буй уг аялал Туул голоос Гачуурт хүртэл 20-30 км үргэлжлэх аж. Замын хувьд огцом өгсүүр, уруу газар байхгүй тул зарим хэсэгт голын мөсөн дээгүүр дугуйгаар явах гэнэ.
    • 2015 оны 1 сарын 2
      Мэргэжлийн сүмогийн ёкозүна Какурюү Ананд шинэ оны нэгдүгээр сард өдрийн сайныг шинжин сонгож гэрлэхээр шийджээ.
    • 2015 оны 1 сарын 2
      МХБХ энэ удаа хөлбөмбөг сонирхогчдод зориулж, хөлбөмбөгийн Футзалны шүүгчийн сургалт зохион байгуулахаар боллоо. Тус холбоо нь ОУХБХ /FIFA/-ийн албан ёсны Футзалны шүүгчидтэй болох ирээдүйд Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын тэмцээн шүүн явуулах сайн шүүгч бэлтгэх зорилгоор үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаа.

    • 2014 оны 12 сарын 31
      Бразил улсад болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга Германы хөлбөмбөгийн шигшээ оны шилдэг багаар тодорчээ. Шилдэг тамирчид хэдэн оноогоор хэддүгээрт жагссаныг хүргэе.
    • 2014 оны 12 сарын 31
      Монголын оюутны спортын холбооноос 2014 оны шилдгүүдээ тодруулав. “Оны шилдэг оюутан тамирчин”-аар Их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, буудлагын спортын ОУХМ Т.Баярцэцэг, боксын спортын ОУХМ Н.Ариунболд, модон бөмбөгийн спортын ОУХМ Э.Энхтүвшин нар шалгарлаа.
    • 2014 оны 12 сарын 31
      Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат тамирчин, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, наадамчин олонд “жижиг” хэмээн алдаршсан ахмад бөх Б.Санжаа, “Арслан” клубийн захирал, дасгалжуулагч Б.Баттулга нарыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор, МБЧХ-ны дэд ерөнхийлөгч, олон улсын шүүгч Б.Төмөрбаатар, залуучуудын дэлхийн аварга Э.Бэхбаяр нарыг “Алтан гадас” одонгоор, Налайх дүүргийн тамирчин, Залуучуудын олимпийн наадмын мөнгөн медальт Б.Дөлгөөнийг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнасныг МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар Төрийн ордонд гардуулж баяр хүргэжээ.
    • 2014 оны 12 сарын 30
      Улиран одож буй 2014 онд Монголын спортын ертөнцөд өрнөсөн онцлох 10 үйл явдлыг танилцуулъя.

      Нэг. Бөхийн төрөлд дөрвөн дэлхийн аваргатай боллоо

      Өмнөд Уралын нийслэл Челябинскийн дэлхийн аваргын 60 кг-д Г.Болдбаатар түрүүлж, жүдочдоос гурав дахь дэлхийн аварга болсон бол жүдо бөхийн залуучуудын дэлхийн аваргын эрэгтэйчүүдийн +100 кг жинд 20 настай залуу жүдоч Ө.Дүүрэнбаяр түрүүлснээр Залуучуудын дэлхийн аваргаас анхны алтан медалиа хүртсэн юм.Чөлөөт бөхийн дэлхийн залуучуудын аварга цолыг А.Батцэцэг хүртэж, Ташкентийн дэлхийн аваргад 19 настай Сүхээгийн Цэрэнчимэд түрүүлэн, чөлөөт бөхийн тав дахь дэлхийн аварга болов.
    • 2014 оны 12 сарын 30
      “Хангарьд” клубийн тамирчин Б.Батхүү “Гуанжоу-2014” Олон Улсын нээлттэй тэмцээний хүнд сэлмийн төрөлд түрүүлэв.Ийнхүү Монголын туялзуур сэлэмчид тэмцээний салхи хагалж, анхны алтан медалиа хүртсэн нь энэ. Мөн ”УБ Фенсинг” клубийн Э.Энхтулга, Т.Анарсайхан нар мөнгө, хүрэл медаль хүртлээ.Тэмцээний хоёр дахь өдөр болсон хүнд сэлмийн багийн төрөлд Б.Батхүү, Э.Бат-Эрдэнэ, Э.Энхтулга, Т.Анарсайхан нар Хонгконгийн багийг ялжээ.
    • 2014 оны 12 сарын 30
      Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулсан ”Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаан Монгол Бөхийн Өргөөнд өчигдөр боллоo.Энэ барилдаанд улсын аварга С.Мөнхбат түрүүлж, ”Монгол бахархал” өргөмжлөл мөнгөн шагналаар мялаалган, Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомыг хоёр дахь удаагаа хүртлээ.
    • 2014 оны 12 сарын 30
      МХБХ-ны Ээлжит Их хурал 2015 оны хоёрдугаар сарын 27-нд болох нь. Уг хурлаар МХБХ-ны Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгох аж.
    • 2014 оны 12 сарын 27
      Боулингийн “The King of Bowling Time-2014” тэмцээн “Big Bowling” клубт энэ сарын 25-нд боллоо. Монголын боулинг сонирхогчдын холбооноос зохион явуулсан тус тэмцээнд 19 баг оролцов. Тэмцээнд “Strikes” баг тэргүүлж, “Биг Боулинг” баг удаалжээ. Харин гутгаар байрт “Мишээл-2” баг шалгарав. Тэмцээний эхний гурван байрт шалгарсан багийг өргөмжлөл, цом, 500-300 мянган төгрөгөөр шагнасан юм.

    • 2014 оны 12 сарын 26
      Монголын спортын сэтгүүлчдийн санал асуулгаар ”Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг тамирчнаар 252 оноогоор С.Цэрэнчимэд, 249 оноогоор Г.Болдбаатар нар шалгарав.
    • 2014 оны 12 сарын 25
      Энэтхэг улсын Мумбай хотод болсон бодибилдинг,фитнессийн ДАШТ-д оролцсон Монголын тамирчдаас эрэгтэйчүүдийн 85 кг-ийн жинд мистер Ж.Нурлан 41-ээс дээш насны мастер ангилалд түрүүлэн анх удаа Дэлхийн аваргын цом гардаж, нутаг нэгтнүүдээ баярлуулсан билээ. Тэгвэл түүний амжилт, олон жил хөдөлмөрлөсөн хөдөлмөрийг үнэлж, Төр засаг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор шагнахаар болжээ.
    • 2014 оны 12 сарын 25
      Монголын Морин Спорт Уяачдын Холбоо хамгийн өндөр чансаатай унаач хүүхдүүдийг шалгаруулан тодруулав.1. “Түмний эх” гал уяаны уралдаанч хүүхэд Чогдонгийн Бямбажав Улс, бүсийн уралдаанаас 1 түрүү, 7 айраг, авч 22-оноогоор чансааны Нэгдүгээрт эрэмблэгдэв.
    • 2014 оны 12 сарын 25
      Монголын Морин Спорт Уяачдын Холбоо алдартай уяачдаас хамгийн өндөр чансаатай есөн уяач шалгаруулан тодрууллаа. 1. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Ононгийн Батбилэг Үндэсний их баяр наадмаас 8 айраг, бүсийн уралдаанаас 2 түрүү 8 айраг авч 51-оноогоор чансааны Нэгдүгээрт эрэмблэгдэв.
    • 2014 оны 12 сарын 25
      Энэхүү их наадамд манай бүргэдчид анх удаа оролцож бүргэдээр хэрхэн ан хийдгийг сонирхуулж арабчуудыг гайхшруулсан ажээ.

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй