ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Спорт

    • 2015 оны 1 сарын 16
      МҮСБХ-ны Үндэсний супер лигийн 2014-2015 оны улирлын нэгдүгээр хагас өндөрлөж, хоёрдугаар тойргийн хоёр тоглолт эхэлсэн.Тоглолтын дундуур нэгдүгээр улирлын шилдэг тоглогчийг шалгаруулсан юм. Улирлын шилдэг тоглогчоор багаа хоёрдугаар байрт жагсахад тодорхой хувь нэмэр оруулсан ”Дорнод Танан гарьд” багийн хамгаалан тоглогч Ц.Азбаяр тодорлоо.

    • 2015 оны 1 сарын 16
      ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт Бурхан группийн нэрэмжит бөхийн барилдаан энэ сарын 17-нд зохион байгуулахаар болжээ. Улсдаа барилдаанаараа шалгарсан шилдэг найман бөхтэй Монгол Улсын улсын цолтой найман бөх хүч үзэх гэнэ.

    • 2015 оны 1 сарын 16
      Дакар раллигийн 11 дэх өдрийн тэмцээнд 224 тамирчин гараанаас гарч, мотоцикль, куад ангиллынхан 523, автомашин, ачааны машины ангиллынхан 520 км зам туулан Аргентиныг чиглэн уралдав.83 дугаартай ОУХМ Д.Болдбаатар 40, 117 дугаартай Ч.Анар 78, Т2 ангилалд өрсөлдөж буй Н.Лхамаа ахлагчтай Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж нарын баг 60-р байрт орлоо.
    • 2015 оны 1 сарын 15
      AMA суперкросс аварга шалгаруулах цуврал тэмцээн эхлээд гурав дахь долоо хоног үргэлжилж байна. Энэ сарын 3-нд эхний гараа Аннахеймд Angel стадионд болоход 94 номертой Сузуки-н залуу тамирчин Ken Roczen түрүүлсэн бол Round2 нь энэ сарын 10-нд Pheonix-д Chese Field-д болсон юм. 49,672 хөгжөөн дэмжигч цугласан Round2-т Geico Хондагийн тамирчин Eli Tomac түрүүлсэн юм.
    • 2015 оны 1 сарын 15
      Швейцарь улсын Лозанн хотод ОУОХ-ны Тамирчдын зөвлөлийн дарга Клаудиа Бокель, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ненад Лалович нар сонгомол барилдаан, эрэгтэйчүүдийн болон эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн дэлхийн цомын төлөө тэмцээний сугалааг өчигдөр явуулжээ.
    • 2015 оны 1 сарын 15
      Дакарт уралдаж буй тамирчдын арын алба нүсэр бүрэлдэхүүнтэй явдаг. Арын албаны багийг менежер нь удирдаж, тамирчны уралдаж буй техникийн засвар үйлчилгээг механик нь хариуцан засвар хийнэ.Мотоциклийн ангиллын тамирчны арын албанд мотор, эд анги, дугуй, цахилгаан дээр тус бүр нэг нэг чадвартай, техникийн мэдлэг өндөртэй механик ажилладаг байна. Тамирчид эмч, массажист, дасгалжуулагч, фото болон видео сурвалжлах баг, хувийн тогоочтой.
    • 2015 оны 1 сарын 15
      Чилийн Каламагаас Аргентины Салта хүрэх Дакар Раллигийн 10 дахь өдрийн уралдаанд тамирчид 859 км замыг туулжээ. Мотоцикль болон куад ангиллын тамирчид марафон гараатай тул далайн түвшнөөс 3800 метрийн өндөрт уралдсан. Манай тамирчдаас 83 дугаартай ОУХМ Д.Болдбаатар уралдаанаа амжилттай дуусгаж, 42-р байрт орсон байна. Тэрбээр энэ өдрийн уралдааныг тэргүүлсэн Жоан Барредагаас 58 минут 12 секундийн ард барианд оров.
    • 2015 оны 1 сарын 14
      Шинэ үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойн өдөрт зориулан бөхчүүдийн дунд зохиогддог уламжлалт шатрын тэмцээн болж өндөрлөв. Тэмцээнд улсын заан Д.Мягмар, Д.Лхагвасүрэн, улсын начин Х.Амараа, МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан нарын улс, аймгийн цолтой бөхчүүд, жаяг дэгийн багийнхан, гарын даа нар, бөхийн сэтгүүлчид гэсэн зургаан багаас бүрдсэн 24 шатарчин тойргоор өрсөлдлөө. Сэтгүүлчдийн болон аймаг, цэргийн цолтнуудын багийн оноо тэнцсэн ч хоорондох хожлоороо сэтгүүлчдийн баг тэргүүн байр эзэлж аймаг, цэргийн цолтнуудын баг удааллаа.
    • 2015 оны 1 сарын 14
      Мөсний шагайн цомын тэмцээн Архангай аймгийн Өлзийт суманд энэ сарын 10, 11-нд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Архангай, Эрдэнэт, Төв аймгийн 28 баг тус бүр зургаан харваачидтай оролцсон юм. эднээс Архангай аймгийн Эрдэнэмандал сумын баг харваачид тэргүүлж, цомын эзэн болов.
    • 2015 оны 1 сарын 14
      Дакар раллигийн тамирчид барианы зурхай руу ойртох тусам саад бэрхшээлтэй тулгарч, хүнд хэцүүг даван туулах эр зориг, ухаан, авьяас, тэвчээр гаргах шаардлагатай болдог. Энэ удаа уралдаж буй тамирчид тэр бүхнийг тойрч гарсангүй. Ингээд уншигч та бүхэнд “Дакар Ралли 2015” тэмцээний эгзэгтэй болоод сонирхолтой агшнуудыг сонирхуулъя.
    • 2015 оны 1 сарын 14
      Түүнээс хойш хэн ч түүний энэхүү дугуйтай аялсаар Эверестийн эхний баазад хөл тавьж, улмаар оргил өөд гарч чадсан анхны дугуйчин хэмээх амжилтыг давтаагүй билээ.
    • 2015 оны 1 сарын 14
      “Дакар Ралли 2015“ тэмцээний ес дэх өдрийн уралдаан Чилийг чиглэж, Каламад болж өндөрлөлөө. Манай тамирчдаас ОУХМ Д.Болдбаатар 7 цаг 56 минут 59 секунтэд барианд орж этап 9-ийн 56-р байрт жагсчээ. Монголын тамирдад одоо барианы зурхай руу амжилттай уралдах л үлдлээ.

    • 2015 оны 1 сарын 13
      МСБХ-ноос зохион байгуулж буй “Мастерс лиг” 2014-2015 оны улирлын тоглолт үргэлжилсээр. Тэмцээний тав дахь өдрийн хамгийн сонирхолтой тоглолт Ж.Майбаяр, Б.Пүрэвдорж тэргүүтэй “Хөвсгөл нэг үе”, “Хасын Хүлэгүүд” багийн хооронд боллоо. Ж.Майбаяр ганцаараа 45 оноо авсан ч “Хүлэгүүд”-ийн өмнө хүчин мөхөстөв.
    • 2015 оны 1 сарын 13
      Улсын аварга С.Мөнхбатад өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан үүрд хадгалагдах цом гардууллаа.
    • 2015 оны 1 сарын 13
      Монгол Улсын сагсан бөмбөгийн “U18” насны УАШТ энэ сарын 12-19-нд СТО-д болох нь. Энэ нь ирэх гуравдугаар сард Тайландад зохион байгуулагдах Сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын өсвөр үеийн U18 насны шигшээ баг байгуулах зорилготой юм.
    • 2015 оны 1 сарын 13
      Аргентиний нийслэл Буэнос Айросоос гараагаа эхэлж, Боливийн нутагт үргэлжилж буй “Дакар ралли 2015” уралдаан өндөрлөхөд таван гараа үлджээ.Монголын тамирчдаас мотоциклийн ангилалд уралдсан 83 дугаартай ОУХМ Д.Болдбаатар 66, 117 дугаартай Ч.Анар 170 байрт жагсаж байна. Автомашины төрөлд 431 дугаартай хурд сорьж буй ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгч ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар одоогийн байдлаар үзүүлэлтээр 65-р байрт жагсав.
    • 2015 оны 1 сарын 13
      FIFA Ballon d’Or Кристиано Роналдо 3 дахь удаагаа авлаа
    • 2015 оны 1 сарын 12
      Жүдо бөхийн УАШТ Буянт- Ухаа Спорт ордонд энэ сарын 10,11-нд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний дүнг танилцуулъя.
    • 2015 оны 1 сарын 12
      Чөлөөт бөхийн УАШТ-ий сүүлчийн өдөр эмэгтэйчүүдийн 55, 63, 75, эрэгтэйчүүдийн 65, 86 кг-ийн жинд зодоглосон тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. мэгтэйчүүдийн 55 кг-ийн жингийн барилдаанд Б.Номин,63 кг-ийн жинд Э.Цэвэгмид зодоглож, өрсөлдөгчөө ялснаар улсын аварга боллоо. Э.Цэвэгмид УАШТ-д 12 дахь удаа гаа оролцож буй. Тэрбээр УАШТ-нээс зургаан медаль авахдаа 51, 59, 55, 75, 67, 63 кг гээд өөр жинд медаль авч байсан нь жүдо сонирхогчдын сонирхлыг ихэд татжээ. 75 кг-ийн жинд Г.Наранчимэг хагас шигшээ барилдаанд Гавьяат тамирчин О.Бурмааг өмсөх мэхээр цэвэр дарж цааш барилдсаар гурав дахь удаагаа улсын аварга хэмээх цол хүртсэн юм.
    • 2015 оны 1 сарын 12
      Боливийн Уюнигээс Чилийн Икике хүртэл автомашины ангиллын тамирчид хамгийн урт зам 781 км-т Stage8-ын уралдаанаа хийв. Монголын тамирчдаас 431 дугаартай ОУХМ Н.Лхамаа, ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар тэндхийн цагаар 08:15, монголын цагаар 19:15 минутад барианаас гарчээ.3 дугаартай ОУХМ Д.Болдбаатар, 117 Ч.Анар нар Икикегээс Уюни хүртэл марафон төрлөөр 717 км зам туулахаас 321 км нь уралдааны зам байх юм.

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй