ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Спорт

    • 2015 оны 1 сарын 27
      Франц улсын нийслэл Парис хотын ”Роберт Шарпантье” спортын ордонд энэ сарын 31-ээс хоёрдугаар сарын 1-нд уламжлалт “Гран-При” олон улсын тэмцээн гурван төрлөөр болно.
    • 2015 оны 1 сарын 27
      Сүүлийн үед уулын дугуйн аяллын төрөл нэлээн хөгжиж байна. Энэ нь хүмүүс эрүүл мэнддээ анхаарч, идэвхтэй хөдөлгөөнтэй амьдрахыг эрхэмлэх болсонтой холбоотой. Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх ”Залуу дугуйчин” клуб залуусын амралт чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх зорилгоор их хотын утаанаас хол, хөдөө цэвэр агаарт гарч амрахыг уриалж, сар бүр дугуйн аялал тогтмол зохион байгуулж буй. Энэ удаагийн ”Эко дугуйн аялал” ирэх бямба гаригт болно.
    • 2015 оны 1 сарын 27
      лын спортын ОУХМ, Олон Улсын шилдэг уулчин, Монгол Улсын гавьяат тамирчин, Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургагч багш, ахмад тамирчин Т.Гүррагчаа ирэх тавдугаар сард Эверестийн ноён оргил Жомолунгмад авиралт хийхээр бэлтгэлээ базааж байгаа гэнэ.
    • 2015 оны 1 сарын 27
      Монголын ширээний теннисний холбооны Үндэсний аварга шалгаруулах IХ лигийн тоглолт долоо хоног бүрийн баасан, ням гаригт “Оч” ширээний теннисний клубт болж буй. Тэмцээний шигшээд өрсөлдөх эрэгтэй, эмэгтэй шилдэг найман тамирчин тодорч, өчигдөр эхний тоглолтоо хийв.Шигшээ тоглолт хоёр тойрог үргэлжилж, лигийн аваргууд ирэх хоёрдугаар сарын 15-нд тодорно.
    • 2015 оны 1 сарын 26
      Энэ сарын 24-нд АМА суперкроссын IV шатны тэмцээн Oкландад боллоо. Тэмцээний тэргүүн байрт 41 дугаартай Trey Canard, II байрт #5 дугаартай Ryan Dungey, III байрт 22 дугааратй Chad Reed шалгарав.
    • 2015 оны 1 сарын 26
      Сонгуулийн дүрмийн 12.2- Нэр дэвшигч болон нэр дэвшүүлсэн гишүүн байгууллага нь Сонгуулийн хорооны шийдвэрийг хүлээн авснаас хойш хуанлийн дөрвөн хоног /Ээлжит Их хурал/ эсхүл хуанлийн хоёр хоног /Ээлжит бус Их хурал/-ийн дотор гомдол гаргах бөгөөд уг гомдол, түүний үндэслэлийн хамт Ерөнхий нарийн бичгийн даргын газарт хүргүүлнэ гэж заасны дагуу сонгуулийн хорооны шийдвэрээр нэр дэвшигчийн шаардлага хангаагүй хэмээн хасагдсан нэр дэвшигчид болон гишүүн байгууллагаас сонгуулийн хяналтын хороонд дараах гомдлыг гаргажээ. Үүнд Д.Ганбат ”Хар алмаз клуб”, МХБХ-ын нарийн бичгийн дарга, Б.Цэрэнжав ”Зүүн хараа бамбар клуб”, ”Баргын Богд” ХХК-ийн захирал нарыг шаардлага хангаагүй гэж үзсэн байна.
    • 2015 оны 1 сарын 26
      ”Дакар ралли-2015” автомашин, мотоциклийн уралдаанд Монголоо төлөөлж амжилтай оролцсон тамирчид эх орондоо өчигдөр хөл тавилаа. Өмнөд Америкийн +50 хэмийн халуунд 9000 км зам туулан, 13 өдрийн турш хурд сорьсон тэд хүсэл мөрөөдөл биелүүлж ”Finish” медалийн эзэн болсон билээ.
    • 2015 оны 1 сарын 26
      ОХУ-ын Красноярск хотод болсон И.Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан гран-при” тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцож, 10 медальтай эх орондоо ирлээ.
    • 2015 оны 1 сарын 24
      NBA-гийн 17 удаагийн аварга алдарт Лейкэрс багийн үндсэн холбон тоглогчоор хоёр улирал буюу 2005-2006 оны улиралд 82 тоглолтод оролцсон Смүш Паркер Монголд ирлээ. Тэрбээр Үндэсний супер лигийн “Мадимос Шонхорууд” багт Азийн шилдэг гурван тоглогчийн нэг ОУХМ Т.Санчирын хамт хүчин зүтгэнэ.
    • 2015 оны 1 сарын 24
      И.Ярыгиний нэрэмжит олон улсын эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн ХХҮI, эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн ХIҮ дэх удаагийн “Алтан Гран-При” тэмцээнд Б.Шоовдор 58 кг-ийн жинд өнгөрсөн онд Казахстан улсын Астана хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргын барилдаанд японы бөх Кавай Рисакод 0:7 онооны харьцаагаар ялагдаж, мөнгөн медаль дээр бууж байсан бол энэ удаа нэгдүгээр тойрогт түүнийг хожжээ. Дараагийн тойрогт Беларуссын бөх Вероника Ивановаг ялж, хагас шигшээ барилдаанд Канадын бөх М.Фазарийг 3:2 онооны харьцаагаар өвдөг шороодуулан алтан медалийн төлөө барилдаанд Казахстаны бөх Айсулуу Тыныбековаг 4:1 онооны харьцаагаар ялж аварга боллоо.
    • 2015 оны 1 сарын 24
      Жүдо бөхийн шигшээ багийн 48 кг жингийн тамирчин Г.Отгонцэцэгийг Казахстан улсын нэрийн өмнөөс олимпод зодоглох болсон тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тэрбээр тус улсын нэрийн өмнөөс зодоглох нь тодорхой болж,өөрийн багш ”Тэмүүжин” спорт клубийн дасгалжуулагч Д.Энхбаатарын хамт Казахстанд хөл тавьсан байна.
    • 2015 оны 1 сарын 24
      Харин Японы Мэргэжлийн Сумо бөхийн холбооны тэргүүн Китаноуми “Хэн ч Хакухогийн амжилтад хүрч болно. Гэхдээ ялгаатай нь түүний энэ ялалт бол байгалиас заяагдмал юм.”
    • 2015 оны 1 сарын 24
      Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын Хацү башё маргааш өндөрлөнө. Гэхдээ Хацү башёгийн 13 дахь өдөр буюу башё дуусахаас хоёр хоногийн өмнө ёкозүна Хакүхо М.Даваажаргал озэки Кисэносатог давж 33 дахь түрүүгээ хүртсэнээр энэ башёд түрүүлэх нь тодорхой боллоо.
    • 2015 оны 1 сарын 23
      Буянт-Ухаа ордонд эмэгтэйчүүдийн үндэсний супер лигийн II тойргийн эхний тоглолт эхэлж, “Дорноговь Таван Дохио” “SBL Хасын Хүлэгүүд” багийн хооронд боллоо. “Таван дохио” багийн бүрэлдэхүүнд экс багийн ахлагч Б.Отгонсүрэн нэгджээ.
    • 2015 оны 1 сарын 23
      Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн энэ оны УАШТ-ий үеэр 2014 оны шилдэг боксын холбоог тодруулсан юм. Оны шилдгээр Баян-Өлгий аймгийн Боксын Холбоо шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал болон Катар улсын Доха хотод болох насанд хүрэгчдийн ДАШТ үзэх эрхийн бичгээр шагнуулав.
    • 2015 оны 1 сарын 23
      Мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын Хацү башёд Их аварга Хакүхо М.Даваажаргал түрүүлбэл 1700 жилийн түүхтэй Японы мэргэжлийн сүмо бөхийн түүхэн дэх рекордыг эвдэж, Японы эзэн хааны нэрэмжит цомыг 33 дахь удаагаа хүртэх бүх цаг үеийн манлай бөхөөр тодрох билээ.Түүний амжилтыг хуваалцахаар аав ээж, ах дүү хамаатан садан болоод Монголын 21 аймгийн засаг дарга нар, спорт, урлагийн алдартнууд өнөөдөр өглөөний 08:20 минутад Токио руу нисчээ.
    • 2015 оны 1 сарын 23
      Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит олон улсын эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн ХХVI, эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн ХIV дэх удаагийн “Алтан Гран-При” тэмцээн ОХУ-ын Красноярск хотын И.Ярыгиний нэрэмжит спортын ордонд эхэллээ. Эрэгтэйчүүдийн 70 кг-ийн жинд түрүүлсэн бөхөд Ставрополь хязгаарын Бөхийн холбооноос нэмж 650 мянган рубль олгох аж.
    • 2015 оны 1 сарын 22
      рхан аварга Ж.Мөнхбатын үүсгэн байгуулсан “Их шавь” дээд сургуульд хот, хөдөөгийн бөхийн спортоор хичээллэх хүсэлтэй, дасгалжуулагч болох сонирхолтой залуус суралцдаг. Энэ сургуулиас төрсөн спортын алдартан, улсын цолтой олон бөх бий. Тус сургуулийн байр цаг хугацааны эрхээр нэлээн хуучирч муудсан. Тиймээс сүмогийн их аварга М.Даваажаргал аавынхаа сургуульд засвар хийж, шинэчлэхээр болжээ.
    • 2015 оны 1 сарын 22
      Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит ”Hakuho cup” олон улсын өсвөрийн сүмочдын тэмцээн ирэх хоёрдугаар сарын 1-нд Японы Токио хотод болно.

    • 2015 оны 1 сарын 21
      Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс мөнгөн медаль зүүсэн Монголын буудлагын шигшээ багийнхан энэ оны анхны олон улсын тэмцээнд оролцохоор Кувейт рүү жолоо заллаа. Тэдний цэц сорихоор зорьсон энэ тэмцээн энэ сарын 24-31-нд болох ”Хааны нэрэмжит гран при”.

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй