ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Спорт

    • 2015 оны 2 сарын 3
      Хөлбөмбөгийн тамирчдын тоглолтын хувь заяаг шийдэх үүргийг Ерөнхий дасгалжуулагчаар “Хоромхон” клубийн дасгалжуулагч С.Пүрэвсүхэд даалгасан бол түүний туслах дасгалжуулагчаар УБИС-ын “Улаанбаатарын Унаганууд” клубийн тамирчин Б.Ганбат сонгогдов.
    • 2015 оны 2 сарын 3
      ҮБХ-ынхон жил бүр сар шинийн баярын өмнө 70-аас дээш настай ахмад бөхчүүдээ хүлээн авдаг уламжлалтай. Энэ уламжлалаар Монгол Бөхийн Өргөөнд ахмаддаа хүлээн авч цагаан сарын тавгийн хэвийн боов, чихэр, цай тэргүүтэнг бэлэглэлээ.
    • 2015 оны 2 сарын 3
      “Gold Cup series 2015” АНУ-ын Калифорниа мужын аварга шалгаруулах цуврал уралдааны хоёрдугаар гараанд 6-8 насны ангилалд ҮАМСК-ын тамирчин Б.Хонгор оролцож, хоёр гарааны нийлбэр дүнгээр зургадугаар байранд шалгарчээ.
    • 2015 оны 2 сарын 3
      Монголын Хоккейн Холбооноос хоккейн спортыг хөгжүүлэн, олонд таниулах зорилгоор энэ сарын 6-8-нд Чингисийн талбайд “Улаанбаатар цом” олон улсын тэмцээн зохион байгуулахаар болжээ. Тэмцээнд ОХУ-ын Улаан-Үд, Чита, БНPАУ-ын “Канад” баг болоод манай улсын хоёр баг, нийт 100 гаруй тамирчин оролцоно.

    • 2015 оны 2 сарын 2
      Тэгвэл манай тамирчид тэмцээний эхний өдрөө л гүйлтийн тэшүүрээр зургаан медаль хүртсэн гэх баяртай мэдээ ирлээ.
    • 2015 оны 2 сарын 2
      Японы Токио хотод зохиогдсон мэргэжлийн сумогийн 69 дэх аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит өсвөрийн сумочдын “Хакүхо цом” уламжлалт тэмцээн амжилттай болж өндөрлөжээ.Тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон Өвөрхангай аймгийн ихэр хүү болох Эрдэнэбилэгийн Жавхлантөгс, Баяржавхлан нар насныхаа ангилалд алт, мөнгөн медаль хүртсэн байна.
    • 2015 оны 2 сарын 2
      Франц улсын нийслэл Парис хотын ”Роберт Шарпантье” спортын ордонд уламжлалт “Гран-При” олон улсын тэмцээнд эмэгтэйчүүдийн 55 кг-ийн жинд П.Орхон нэгдүгээр тойрогт Хятадын бөх Жулиа Донгтой барилдаж 4:5 онооны харьцаагаар дийлдэж, хүрэл медалийн төлөө барилдаанд Унгарын бөх Жагер Симонеттаг 10:4 онооны харьцаагаар илүүрхэн хожив.
    • 2015 оны 2 сарын 2
      МХБХ-ны “Сонирхогчдын УАШФТ-2015” тэмцээнд нийт 32 баг найман хэсэгт хуваагдан тоглож,аваргуудаа тодрууллаа.аваргын алтан медалийн төлөө “Continentali”, “Legend FC” баг хүч үзэж, 7:2 харьцаагаар Continentali өрсөлдөгчөө буулган авснаар энэ жилийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнийг тэргүүлсэн юм.
    • 2015 оны 1 сарын 31
      Дэлхийн аварга Г.Каспаров, В.Ананд нарын дасгалжуулагчаар ажиллаж байсан их мастер Михаил Гуревич, эхнэр FIDE-гийн шүүгч, Олон улсын мастер Маша Клиноватайгаа хамт хоёрдугаар сарын 15-25-нд Монголд хөл тавина.
    • 2015 оны 1 сарын 31
      Тоглолтын үеэр ур чадвар, баг, холын зайн шидэлт болон спрайт слэйм данк шоу арга хэмжээ болох юм.Харин маргааш Монгол Улсын шигшээ баг легионеруудын эсрэг тоглож, ”Бүх оддын тоглолт” өндөрлөнө. Энэхүү тоглолтыг ETV HD телевизээр шууд дамжуулан үзүүлнэ.

    • 2015 оны 1 сарын 30
      НХАУ-ын Линшуй хотод болж буй олон улсын тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас шүүгч Э.Эрдэнэбаяр, Ө.Ишхүү, М.Золзаяа нар багтсан байна. Монголын бадминтоны спортын түүхэнд шинэ түүх бичиж, анхны олон улсын тэмцээн шүүж буй манай шүүгчид энэ сарын 22-27-нд тус улсад болсон шүүгчийн семинарт оролцон, шалгалт амжилттай өгч олон улсын зэрэг авчээ.
    • 2015 оны 1 сарын 30
      Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг хоёр дахь тоглолтоо эх орондоо хийхээр боллоо. Учир нь Ази дахь жагсаалтаараа 35-40 жагсаж буй орнууд эхний тоглолтоо нутагтаа хийх бол дэлхийд жагсаалтаараа 41-46-д орсон орнууд хоёр дахь тоглолтоо эх орондоо хийх юм.
    • 2015 оны 1 сарын 30
      Үндэсний бие хамгаалах ”Монгол-Зо” урлагийн ”Монгол Улсын аварга 2015” аваргын бүс олгох нээлттэй тэмцээн нөгөөдөр Спортын Төв Ордонд болох нь. Тэмцээнд тулааны урлагийн төрлүүдээр хичээллэдэг 42 тамирчин өрсөлдөж, гурван жин тус бүрт нэг аварга тодорч, аваргын бүсний эзэн болох юм.
    • 2015 оны 1 сарын 29
      Японы Эзэн Хааны цомыг 33 дахь удаагаа хүртэж, олныг баясгасан их аварга Хакүхо ганцхан өдрийн дараа шүүмжлэлийн бай болон хувирав.Мэргэжлийн сүмогийн башёд түрүүлсэн бөх маргааш нь дэвжээндээ хэвлэлийн бага хурал хийлгэдэг уламжлалтай. Миягино дэвжээнд цугласан сэтгүүлчдийн өмнө Хакүхогийн хэлсэн үг Сүмогийн холбооны эрх мяндагтнуудын уурыг хүргэж, хэвлэл мэдээллийнхний олз боллоо.

    • 2015 оны 1 сарын 29
      Гавьяат тамирчин Н.Төгсцогт АНУ-ыг зорьж, мэргэжлийн боксд хүч үзэхээр сэтгэл шулуудсан талаар өмнө нь мэдээлж байв. Тэгвэл түүний менежер “Danny” буюу Э.Ган-Од хэмээх залуу байдаг аж. Тэрбээр АНУ дахь мэргэжлийн боксын менежерээр олон жил ажиллаж буй. Гавьяатын гэрээ хэлэлцээ, бэлтгэл сургуулилт гээд ар талын бүх ажлыг нь зохицуулдаг аж.
    • 2015 оны 1 сарын 29
      Өнгөрсөн оны есдүгээр сард тус аймгийн 24 суманд нэгэн зэрэг “Өсвөрийн 9999 монгол шатарчин”-ын тэмцээн зохион байгуулагдаж, сурагчид оюун ухаанаараа өрсөлдсөн. Тэмцээнд тэргүүн байр эзэлж, гадаадад аялах эрх гардсан хоёрдугаар ээлжийн 10 хүүхэд Хонконгийг өнөөдөр зорилоо.
    • 2015 оны 1 сарын 29
      Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаас мэргэжлийн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржийг аймгийнхаа хүндэт иргэнээр өргөмжлөхөөр болсон гэнэ.
    • 2015 оны 1 сарын 28
      Монголын үндэсний мөсний шагайн холбооноос жил бүр зохион байгуулдаг “Мөсний шагайн УАШТ-ийг энэ сарын 31-нээс ирэх сарын 01-нд Улаанбаатар хотод Гачууртад Туул гол дээр зохион байгуулагдахаар боллоо.
    • 2015 оны 1 сарын 28
      Сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг ”Бүх Оддын” тоглолтын өдөр хаяанд ирлээ. Энэ сарын 30-ны 18,00 цагт Монгол Улсын залуучуудын шигшээ баг, АНУ-ын легионерүүдийн багтай халз тоглох нь.
    • 2015 оны 1 сарын 28
      Эмэгтэйчүүдийн үндэсний супер лигийн эхний тоглолтод гурав дараалан хожил аваад байсан ”МУИС Ирвэсүүд” болон өнгөрсөн улирлын Спрайт лигийн аварга ”Баянгол Фалконс” багийнн хооронд боллоо. Шийдвэрлэх үед хамгийн олон ОУХМ цолтонтой баг болох ”Баянгол Фалконс” 71:51-ээр буюу 20 онооны зөрүүтэй өрсөлдөгчөө буулган авч улирлын дөрөв дэх хожлоо авч эмэгтэйчүүдийн үндэсний супер лигийн тэмцээнийг тэргүүлж эхэллээ.

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй