ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Спорт

    • 2015 оны 2 сарын 11
      Энэ сарын 27-нд болох МХБХ-ны Их хуралд оролцох төлөөлөгчийг сонгох Ахмад хөлбөмбөгчдийн зөвлөлийн хурал энэ сарын 8-нд дөрвөн насны ангиллаар хуралдаж төлөөлөгчөө сонгосон юм. Гэтэл 43-48 насны ангиллын хурлын шийдвэрийг эсэргүүцэж ахмад хөлбөмбөгчид гомдол гаргажээ.
    • 2015 оны 2 сарын 10
      Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Үндэсний дээд лигийн Аварга шалгаруулах IX тэмцээний финаль буюу шилдэг эрэгтэй 8, эмэгтэй 8 тамирчны тойргийн тоглолт ид өрсөлдөөнтэй үргэлжилж буй. Энэ долоо хоногийн сүүлчээр ширээний теннисний тамирчдын дунд ширүүхэн өрсөлдөөн өрнөж, шилдгүүдээ тодруулах нь.
    • 2015 оны 2 сарын 10
      Бөмбөгтэй хоккейн 35 удаагийн ДAШТ-ий “В” ангиллын тэмцээнд манай хоккейчид гурван хожил, нэг тэнцээ, хоёр хожигдолтой тэмцээнээ ийн өндөрлүүлж байна.
    • 2015 оны 2 сарын 9
      Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ажлаа авангуутаа Монголчууддаа “Монгол Улсын Соёлын элч” өргөмжлөл гардуулах боломж нээлээ. Энэ удаа Японы мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал “Монгол Улсын Соёлын элч” болж салхийг хагаллаа.
    • 2015 оны 2 сарын 9
      Унгар улсын Дебрецен хотод Иштван Бочкаин нэрэмжит Олон улсын “А” зэрэглэлийн 59 дэх удаагийн тэмцээнд Монголын шигшээ багийн тамирчид 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл медалийн амжилтаар тэмцээнийг өндөрлүүлж, 20 орноос багийн дүнгээр тэргүүн байр эзэлсэн байна. Тус тэмцээний шилдэгийн шилдэг Э.Идэрхүү шалгарчээ.
    • 2015 оны 2 сарын 9
      “АМА Суперкросс 2015” тэмцээний VI үе шат Сан Диегод болж өндөрлөв. 450 сс ангилалд 41 дугаартай Trey Canard түрүүлсэн бол түүний ард алдарт тамирчин Ken Roczen шил дарлаа.
    • 2015 оны 2 сарын 9
      Энэ сарын 6-7-нд Австри улсын Вольфурт хотод 24 дэх удаагийн “Flatz Austria Open” олон улсын уламжлалт тэмцээн эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн барилдаан гурван насны ангиллаар 19 орны 217 бөх зодоглолоо.
    • 2015 оны 2 сарын 7
      Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос (МПНХ) 2015 оны УАШТ Спортын төв ордонд энэ сарын 5-6-нд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хүчний гурван төрөлт буюу суулт, шахалт, таталтын төрөлд болдог тус тэмцээнийг энэ жил “Чемпионс” клуб ивээн тэтгэв. Тэмцээн залуучууд, насанд хүрэгчид, ахмадын гэсэн ангиллаар болж, 24 байгууллагын 169 тамирчин 23 жинд 300 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.
    • 2015 оны 2 сарын 7
      Ираны аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-6-нд бүх насны ангиллаар, чөлөөт болон сонгомол бөхийг хамтад нь зохион байгуулсан. Ийн 15 дэвжээнд нэгэн зэрэг 3000 бөх барилдаж 160 шүүгч хянасан нь Гиннесийн номонд бичүүлэх зорилготой аж
    • 2015 оны 2 сарын 7
      ДБНХ-ноос дэлхийн шилдэг эмэгтэй бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргажээ. Уг жагсаалтад манай 13 бөх багтав. Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд жиндээ тэргүүлсэн хэвээр байгаа бол энэ чансаанд манай бөхчүүдээс Ц.Бямбазаяа 48 кг-ийн жинд анх удаа оржээ.
    • 2015 оны 2 сарын 6
      CБЛ “Хасын Хүлэгүүд” клуб сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлж, клубийн системийг барин хөгжүүлэх зорилготой ажиллаж байгаа. Өнгөрсөн жилээс эмэгтэйчүүдийн баг байгуулж, энэ жилийн ’Эмэгтэйчүүдийн дээд лиг’-ийн тэмцээнд амжилттай оролцож буй. Тэгвэл энэ сарын 2-нд тус клуб эмэгтэй легионер тоглогчыг Монголд анх удаа авчирсан.Түүнийг Дэстини Мэйсон гэдэг.
    • 2015 оны 2 сарын 6
      Монголын дугуйчин Ц.Мөнхчулуун дугуйгаар Эверестэд гарах зорилго тавьж эх орноосоо өнгөрсөн намар жолоо залсан билээ. Тэрбээр зорилгоо биелүүлэн дэлхийн дээвэр гэгддэг Эверест уулын Канманду, Жири, Лукла оргилд гарч, Катманду хот руу буцаж яваа гэнэ. Монголдоо ирэх долоо хоногт ирэх гэнэ.
    • 2015 оны 2 сарын 6
      АНУ-ын Сан Диего хотод 75 мянган ам.долларын шагналын сантай “Extreme Memory Tournament” ой тогтоолтын дэлхийн шилдэг 24 тамирчны дунд халз явагдах оюуны спортын тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалт таван төрлөөр болж, өнгөрсөн сарын 4-нөөс эхлэн таван долоо хоногийн турш явагдаж дүнгээ гаргав.Тус шалгаруулалтад Монголын оюун ухааны академийн есөн тамирчин өрсөлдсөнөөс зургаа нь дэлхийн шилдэг 24-т багтсан байна.
    • 2015 оны 2 сарын 5
      2015 оны бөмбөгтэй хоккейн ДАШТ-д оролцсон Монгол Улсын шигшээ багт ”Отгон од” клубийн ”Хасын хүлгүүд”-ээс 11, ”Багануур”-аас дөрөв, ”Шарын гол”-оос гурван тамирчин багтжээ. Энэ жил БНХАУ, Сомалийг хожиж, Нидерландтай тэнцэн, Германд хожигдож, хэсгийн гуравдугаар байраар шалгарсан юм.
    • 2015 оны 2 сарын 5
      Ахмад цаначид Канад улсын Квебек хотод болж буй өвлийн спортын II наадамд амжилттай оролцож, Монгол Улсын аварга ОУХМ Д.Энхээ мөнгөн медалийн эзэн болжээ.
    • 2015 оны 2 сарын 4
      Монголын Волейболын үндэсний шигшээ баг өнгөрсөн арваннэгдүгээр дүгээр сарын 24-нөөс эхэлж, бэлтгэлээ базааж эхэлсэн билээ. Тэгвэл БНХАУ-ын Бээжин хотод хамтарсан бэлтгэл хийхээр Бээжинг өнөөдөр зорилоо.
    • 2015 оны 2 сарын 4
      Монголын авто мастеруудын холбоо, “Петротрак” ХХК-иас аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран Говьсүмбэр аймгийн Чойр хотод “Petrovis super cup, Choir-2015” автомашины бартаат замын уралдааны шигшээ гараанд “Хишиг арвин” компанийн тамирчин, спортын мастер Ш.Гомбодорж тэргүүлж, уралдааны аваргаар тодорсон бол “Отгонтайж” компанийн тамирчин, спортын дэд мастер Ю.Эрдэнэтөмөр, “Төмөрт транс” компанийн тамирчин, спортын мастер С.Баянмөнх нар шил дарж, II, III байрт шалгарлаа.
    • 2015 оны 2 сарын 4
      ОХУ-ын Хабаровск хотод бөмбөгтэй хоккейн ДАШТ-ий шигшээ тоглолт өнөөдөр эхэллээ. Тэмцээний “В” ангиллын “В” хэсэгт тоглож буй Монголын хоккейчид Латвийн багтай хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тоглож байна.

    • 2015 оны 2 сарын 4
      Өнгөрсөн сарын 31-нд “АМА Суперкросс 2015” цувралын V үе шат Аннахем дахь стадионд гурав дахь удаагаа болов. V шатны тэмцээнд KTM-н тамирчин 5 дугаартай Ryan Dungey түрүүлж, II байранд Cole Seely, III байранд Eli Tomac гэх Хонда-н тамирчин оржээ.

    • 2015 оны 2 сарын 4
      Дэлхийн уулын холбооны 2015 оны хөтөлбөрийн дагуу Турк улсын Эрзурум хотод Олон улсын залуучуудын мөсөн авиралтын фестиваль боллоо. Өнгөрсөн сарын 21-26-нд болсон уг фестивальд уулын спортынхноос ОУХМ С.Заяа тэргүүтэй тамирчид амжилттай оролцжээ.

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй