2015 оны 2 сарын 18
Э.Хишигбаяр, Л.Батнасан, А.Очирхуяг морин аяллын багийн хамт олон эх орноо дэлхийд сурталчлах, тэр дундаа Евро-Азийн нутгаар морьтой аялахаар шийджээ.Тэд ирэх долдугаар сараас Монгол орноосоо хүлгийн жолоо залж, Франц хүртэл олон орны нутаг дэвсгэрээр аялна. Аяллын багийг Э.Хишигбаяр ахлах аж.