ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Спорт

    • 2015 оны 3 сарын 6
      Манай улсад ирэх тавдугаар сарын 10-16-нд болох Зүүн Азийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улс оролцохоор Монголын Волейболын Холбоонд БНАСАУ-ын Элчин сайдын Яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ли Ён Пил ирж албан ёсоор мэдэгджээ.
    • 2015 оны 3 сарын 5
      МХБХ-ноос Олон Улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан “Эмэгтэйчүүдийн УАШФТ”-ийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жил найман баг хоёр хэсэгт хуваагдан энэ сарын 2-5-нд өрсөлдөв. А хэсгээс “Хан-уул дүүрэг”, “Монголын Тэмүүлэл” баг, В хэсгээс “Арвис”, “МУБИС”-ийн баг тус тус хэсгээсээ шалгарч, хүрэл медалийн төлөө “Хан уул”-“Арвис” баг тоглож 8:2 харьцаагаар Б.Болд дасгалжуулагчтай “Хан–Уул” багийн охид хүрэл медалийн эзэн болсон.

    • 2015 оны 3 сарын 5
      Олон улсын оюутны спортын холбоо (FISU)-ноос зохион байгуулж буй муайтай боксын оюутны ДАШТ энэ сарын 18-23-нд Тайландын нийслэл Бангкок хотод болно.
    • 2015 оны 3 сарын 5
      Якутууд хүлэг морьдынхоо тэвчээр, хатуужил, шандсыг шалгахаар Монголд ирэх гэж буй тухай чих дэлсэв. Улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Орос-Монголын соёлын солилцооны шугамаар Якутын засгийн газраас санаачлан Якутаас Монголд хүрэх морин аялал хийхээр болжээ.
    • 2015 оны 3 сарын 5
      Тайландын “Краби” багтай гэрээ байгуулж, Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин болсон А.Мөрөн Серби улсын мэргэжлийн багуудад шалгуулахаар Белград хотод 21 хоногийн турш бэлтгэл хийсэн байна. Сербийн хөлбөмбөгийн лиг энэ сарын 7-нд эхлэх тул тэрбээр чөлөөт агентын хувиар I лигийн нэгэн багтай гэрээ байгуулах урьдчилсан тохиролцоонд хүрчээ.
    • 2015 оны 3 сарын 5
      Энэ өдөр хуран цугларсан монголчууд үндэсний дээл хувцсаа өмсөж, сар шинийн баярын бууз, хуушуур, цагаалга, амтат будаагаа бэлдэж, золголтоо хийлээ.
    • 2015 оны 3 сарын 4
      Монголын эмэгтэйчүүдийн анхны супер лигийн гуравдугаар тойргийн хоёрдахь тоглолтод СБЛ “Хасын Хүлгүүд” баг гуравдугаар тойргийн эхний тоглолтоо Шинжлэх ухаан технологийн их сургуулийн “Шаркс” багтай өрсөлдөнө. Өмнөх хоёр тойрогт хоёр баг нэг, нэг хожоод байсан. Тэгвэл энэ удаа хоёр багийн хайнцаа хагалах тоглолт болох нь. “Шаркс” баг энэ тойргийн дөрвөн тоглолтодоо хожигдох эрхгүй.
    • 2015 оны 3 сарын 4
      Монголын Үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод оролцохоор өнгөрсөн нэгдүгээр сарын 16-аас бэлтгэлээ базааж эхэлсэн. Тэд энэ сарын 8-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар Зүүн Тимор руу жолоо залах нь.
    • 2015 оны 3 сарын 4
      Олон улсын жүдо бөхийн холбоо спорт сонирхогчдын дунд онлайнаар 2014 оны шилдэг жүдочдыг шалгаруулах санал асуулга явуулахад дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар нар хошуучилж, дэлхийн аваргын мөнгөн медальт эмэгтэйчүүдийн шигшээ баг жагсаалтын дээгүүрт бичигдсэн.
    • 2015 оны 3 сарын 3
      Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям Японд албан ёсны айлчлал хийсэн.Тэрбээр Токио дахь Их Британийн Элчин сайдын яаманд болсон уулзалтын үеэр өөрийн дэмждэг сүмоч болох ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржтой уулзаж ярилцжээ.
    • 2015 оны 3 сарын 3
      Оюутны Универсиад их наадмын волейболын тэмцээн өндөрлөсний дараа энэ сарын 13-17-нд Монгол Улсад Олон улсын шүүгчийн сургалт зохион байгуулагдана.Тус сургалтыг Олон Улсын Волейболын Холбооны зааварлагч, БНХАУ-ын иргэн, ноён Сун Жиан Хуй удирдан явуулж, амжилттай суралцагсдад тус холбооны батламж олгох юм.
    • 2015 оны 3 сарын 3
      Энэ сарын 02-07 хүртэл үргэлжлэх Монголын Оюутны Универсиад их наадмын волейболын тэмцээн МУИС-ийн хичээлийн IV байрны биеийн тамирын зааланд эхэллээ.
    • 2015 оны 3 сарын 2
      Барилдах нь зөвхөн эрчүүдийн хийдэг ажил гэж үздэг Иран оронд эмэгтэйчүүдээ үндэсний бүстэй барилдаанаар хичээллэхийг зөвшөөрчээ.
    • 2015 оны 3 сарын 2
      Өнгөрсөн сарын 27, 28-нд Дархан-Уул аймагт амжилттай зохион байгуулж, аваргуудаа тодрууллаа. Булган, Хөвсгөл аймгийн загасчид бүртгүүлсэн боловч цаг агаарын таагүй нөхцлөөс шалтгаалан замдаа цасанд боогдон тэмцээнд амжиж ирсэнгүй. Энэ оны мөсний загасчлалын улсын аваргаар ”Хадран” клубийн тамирчин Г.Билгүүн шалгарсан бол ”Яргай” клубийн тамирчин С.Энхтулга удаалж, гутгаар байрт ”Яргай” клубийн тамирчин И.Алтангэрэл шалгарлаа.
    • 2015 оны 3 сарын 2
      Энэ сарын 14-19-нд Тайванийн нийслэл Тайбэй хотод Азийн хоккейн холбооны “Challenge Cup 2015” тэмцээний урьдчилсан шатны тэмцээн болох нь. Найм дахь удаагаа зохиогдож буй уг тэмцээнд Тайвань, Арабын Нэгдсэн Эмират Улс, Монгол, Тайланд, Макаогийн баг өрсөлдөнө.

    • 2015 оны 3 сарын 2
      Гавьяат тамирчин Н.Төгсцогт АНУ-ыг зорьж, мэргэжлийн боксын холбоотой таван жилийн гэрээ хийж, гарын үсэг зурсан билээ.Тэрбээр боксын спортод 30 гаруй жил амьдралаа зориулсан дасгалжуулагч Жо Гуссений удирдлагад Лос-Анжелес хотын Ван Найс дүүрэгт орших “Ten Goose Boxing Gym” клубт бэлтгэлээ үргэлжлүүлэн базаасны эцэст энэ долоо хоногт анхны тоглолтоо хийхээр болжээ.

    • 2015 оны 3 сарын 2
      Польшийн нийслэл Варшавт болсон эрэгтэйчүүдийн Европын АШТ-д манай таван жүдоч зодоглосноос 73 кг-ийн жинд хүч сорьсон ОУХМ Г.Одбаяр түрүүлэн, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр хүрэл медаль хүртжээ. Харин 81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн нар эхний даваанд ялагдаж, 90 кг-д Х.Цогтгэрэл гурван тойрог барилдаж тэмцээнээ өндөрлүүлсэн байна.
    • 2015 оны 3 сарын 2
      Японы Токио хотод ням энэ сарын 1-нд болсон ”Lake Biwa Marathon”-д гавьяат тамирчин Б.Сэр-Од хүрэл медаль хүртлээ. Энэ марафонд Кенийн Самуэль Ндунгу 2.09.08 цагийн амжилтаар түрүүлж, Италийн Даниэлэ Меуччи удаалав. Италийн тамирчны хувьд манай тамирчнаас найман секундын өмнө буюу 2.11.10 цагийн амжилтаар барианд орсон байна.
    • 2015 оны 2 сарын 28
      Мэргэжлийн сүмогийн 68, 69, 70, 71 дэх ёкозүна цолыг монголын хөвгүүд хүртэж, өдгөө сүмогийн ертөнцийг шуугиулж байна. Тэгвэл тэднийг залгамжлах найдлага төрүүлж буй монгол залуус бий. Түүний нэг нь “Исэгахама” дэвжээний сүмо Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ.
    • 2015 оны 2 сарын 27
      Монголын загасчлалын спортын холбооноос жил бүр зохион байгуулдаг Мөсний загасчлалын УАШТ энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Дархан-Уул аймагт “Мөсний загасчлал-2015” нэрийн дор зохион байгуулагдана.Эхний байрт шалгарсан тамирчид Монголын загасчлалын спортын холбооны шигшээ багийн бүрэлдэхүүнд орох юм.

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй