ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Спорт

    • 2015 оны 3 сарын 12
      Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тоглолтонд таарсан Зүүн Тимор - Монгол Улсын багуудын тоглолт 4:1 харьцаатай Монголын багийн ялагдлаар дууслаа.
    • 2015 оны 3 сарын 12
      Оросын талаас манай бөхчүүдийн ур чадварыг өндөр үнэлж байгаа. Удахгүй “Mongolia Open 2015” олон улсын тэмцээн болно, АНУ, ОХУ-аас Дэлхийн цомын төлөө эмэгтэйчүүдийн багийн тэмцээнд оролцсон баг оролцох мэдүүлгээ ирүүлээд буй. Тэмцээний өмнө Беларусь, Польшийн багтай, тэмцээний дараа АНУ, Францийн багтай манай баг хамтарсан бэлтгэл хийнэ.
    • 2015 оны 3 сарын 12
      2018 онд ОХУ-д зохиогдох Дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтод оролцохоор Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн Зүүн Тиморт энэ сарын 10-нд буусан.Тоглолт Зүүн Тиморын цагаар 16:00, Монголын цагаар 15.00 цагт өнөөдөр эхэлнэ. Тус улс түүхэндээ дөрвөн удаа ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод оролцож байгаа ч анх удаа эх орондоо зохион байгуулж байгаа юм. Хөлбөмбөгийн Цэнгэлдэх хүрээлэн нь 4500 хүний суудалтай.
    • 2015 оны 3 сарын 11
      Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Үндэсний Сүпер Лигийн 2014-2015 оны улирлын тойргын сүүлчийн тоглолт өнөөдөр явагдана.Өнөөдөр болох гурван тоглолт плэй-оффт оролцох эрхээ авч 11-8 гэсэн амжилтаар тэнцээд буй “Харцага”, “Аравт”, “Шонхорууд” болон “Танан Гарьд” багийн хувьд плэй-оффт хэддүгээр байраар гарахыг шийдэх ач холбогдолтой тоглолт болно.
    • 2015 оны 3 сарын 11
      Азийн оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүдийн ээлжит хурал Улаанбаатарт ирэх тавдугаар сарын 22-25-нд “Туушин” зочид буудлын цогцолборт болох нь. Хурлаар Азийн ОСХ-ны стратегийн төлөвлөгөө, дүрмийн төсөл, хөгжлийн хэтийн төлөв зэрэг Ази тивд оюутны спортыг хөгжүүлэхтэй холбоотой бодлогын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.
    • 2015 оны 3 сарын 11
      Шатрын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга цол хүртсэн, БНХАУ-ын их мастер Хоу Ифань алдарт “People Magazine” сэтгүүлийн шинэ дугаарын нүүрийг чимэх гэнэ.
    • 2015 оны 3 сарын 10
      Та хичээллэхээр шийдсэн бол фитнес клубэд биеэ авч явахдаа заавал мөрдөх ёстой энгийн хэдэн зүйлийг мэдээд аваарай. Танд хэрэг болно.
    • 2015 оны 3 сарын 10
      Олон Улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Зепп Блаттер МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатарт Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэсэн захидал илгээжээ.

    • 2015 оны 3 сарын 10
      Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Супер лиг”-ийн плэй оффт өрсөлдөх найман баг тодорлоо. II тойргийн сүүлийн тоглолтод хожигдол хүлээсэн “Сентоза арслангууд” тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болов.
    • 2015 оны 3 сарын 10
      Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд ‪ дэлхийн аварга шалгаруулах Мотокроссын уралдааны II үе шат Тайландад болов.Эмэгтэйчүүдийн ангилалд Yamaha-н тамирчин ‪‎8 дугаартай Fontanesi түрүүлж, өнгөрсөн Катарт болсон уралдааны ялагч Кawasaki-ийн тамирчин ‪114 дугаартай Lancelot II байрт шалгарсан байна.
    • 2015 оны 3 сарын 9
      Оюутны “Универсиад” их наадамд амжилттай оролцож, алтан медаль хүртсэн волейболын баг тамирчдаа ХААИС-ийн удирдлага өнөөдөр хүлээн авч, баяр хүргэлээ.
    • 2015 оны 3 сарын 9
      Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын боксын холбоо болон ”Баян тосон гол” ХХК-тай хамтран Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор сургуулийн хүүхдүүдэд хичээлийн дүрэмт хувцас бэлэглэлээ.
    • 2015 оны 3 сарын 9
      “Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулах комисс эрлийз монгол морьдыг тусад нь уралдуулахаар нарийвчилсан журам батлан нэр бүхий эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй үүлдэрлэг байдлаар ялгах ажлын хэсэг байгуулан ажиллуулжээ.
    • 2015 оны 3 сарын 9
      Хойд хөршийн Санкт-Петербург хотод болсон чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд оролцсон Монголын бөхчүүд хүрэл медалийн болзол хангав.
    • 2015 оны 3 сарын 9
      Гүйлтийн цанын насанд хүрэгчдийн УАШТ “Скай Ресорт” цанын баазад эхэллээ. Тэмцээнд “Хилчин”, “Алдар” спорт хорооныхон болон Өвөрхангай, Дархан, Орхон, Сүхбаатар аймгийн 60 гаруй тамирчин өрсөлдөж байна.
    • 2015 оны 3 сарын 7
      А.Мөрөн Монголын үндэсний шигшээ багийн хамтаар Зүүн Тиморын эсрэг тоглолтод оролцсоныхоо дараа “Мачва”-гийн өмсгөлтэй анхны тоглолтоо Сербийн нэгдүгээр лигт хийх юм. Тэрбэр “Слога”, “Шинжелич”, “Борча” багтай гурван долоо хоногийн турш хамтарсан бэлтгэл хийсний зэрэгцээ өдөр бүр хувийн дасгалжуулагчтай бэлтгэлээ базаасан.
    • 2015 оны 3 сарын 7
      Өвлийн морин уралдаанд 16-аас доош насны хүүхэд морь унаж, уралдахыг хориглосон хуулийн төсөл боловсруулжээ. УИХ дахь эмэгтэй гишүүд хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна.
    • 2015 оны 3 сарын 6
      ОХУ-ын Санкт-Петербург хотын Гагариний өргөн чөлөөн дэх Спорт, концертын цогцолборт энэ сарын 7-8-нд болох Дэлхийн цомын төлөө эмэгтэйчүүдийн багийн тэмцээний шагналын санд зориулж “Алроса” компани 100 мянган ам.доллар гаргаж байгааг тус улсын спортын бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Георгий Бирюсов мэдэгджээ.
    • 2015 оны 3 сарын 6
      Катар улсад 2016 онд аварга шалгаруулах Азийн хөлбөмбөгийн холбооны U-23 хүртэлх насны тэмцээний урьдчилсан шатны тоглолтод Монгол Улсын Залуучуудын шигшээ баг J хэсэгт тааран, энэ сарын 23-31-нд Лаос улсад тоглох нь.
    • 2015 оны 3 сарын 6
      МҮСБХ-ноос Монголынхоо охид бүсгүйчүүдэд жил бүр Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр уламжлал болгон Үндэсний супер лигийн сонирхолтой тоглолтоор бэлэг барьж, үнэ төлбөргүй үзүүлдэг уламжлалтай билээ.

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй