ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Спорт

    • 2015 оны 3 сарын 19
      Монголын Оюун ухааны академийн ой тогтоолтын Улсын аварга шалгаруулах оюуны спортын V дахь удаагийн тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалт Монгол-Японы төв дээр маргааш болно.УАШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд нийт 120 тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Бага, дунд, насанд хүрэгчид гэсэн ангилалд ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөнө.
    • 2015 оны 3 сарын 18
      Олон Улсын Волейболын Холбооны зааварлагч, БНХАУ-ын иргэн, ноён Сун Жиан Хуй сургалтад амжилттай суралцсан шүүгчдэд Олон Улсын волейболын холбооны батламж олгож, ирэх тавдугаар сарын 10-16-нд Улаанбаатар хотод болох Зүүн Азийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн тэмцээнд шүүх эрх олгожээ.
    • 2015 оны 3 сарын 17
      Азийн “Челленж Кап-2015” хоккейн тэмцээнд оролцож байгаа Монгол Улсын шигшээ баг Арабын Нэгдсэн Эмират улсын багтай хоёр дахь тоглолтоо өчигдөр хийлээ.АНЭУ-ын шигшээ баг хоёр дахь хожлоо ийн авснаар Монголын баг Тайваний багтай маргааш тоглохоор боллоо.

    • 2015 оны 3 сарын 17
      УИХ-ын гишүүн асан Ц.Чимэдцэрэн агсны нэрэмжит ”Чингис мастер кросс” бартаат замын уралдаан 17 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Уралдаанд 68 дугаартай спортын мастер Ш.Гомбодорж түрүүлж, 24 дугаартай ОУХМ Д.Болдбаатар удаалав.
    • 2015 оны 3 сарын 17
      Монголын дартсчид 2015 оны Олон Улсын тэмцээний гараагаа энэ сарын 14-15-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод болсон “BEIJING OPEN” тэмцээнээр амжилттай эхлүүллээ.
    • 2015 оны 3 сарын 17
      Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Үндэсний супер лиг” Плэй-оффын тоглолтууд эхэлсэн. СТО-нд явагдаж буй уг тоглолт өнгөрсөн улирлын аварга “SBL Хасын хүлгүүд”, “Хан талстын ирвэсүүд” багийн хооронд боллоо. Цувралын эхний тоглолт 94:93 онооны харьцаагаар “Хасын хүлгүүд”-ийн ялалтаар өндөрлөв. Ийнхүү тэд цувралыг 1:0-оор тэргүүлж эхлэв.

    • 2015 оны 3 сарын 17
      Монголын хөлбөмбөгийн шигшээг нутагтаа 4:1-ээр хожсон Зүүн Тиморын шигшээ баг МХБХ-ны Цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр хариу тоглолт хийнэ. Уг хариу тоглолтод манай хөлбөмбөгчид өрсөлдөгчөө 3:0-ээр хожиж байж дараагийн шатанд тоглох эрхтэй болно. Монгол-Зүүн Тиморын эхний тоглолт өнгөрөгч пүрэв гаригт (III.12) болсон билээ. Тиймээс манайхан хөгжөөн дэмжигчдээсээ хариу тоглолтод хариуцлагатай тоглох даалгавар аваад байгаа. Монгол-Зүүн Тиморын тоглолтыг 16.00 цагаас ЕТВ шууд дамжуулна.
    • 2015 оны 3 сарын 16
      Вьетнамын Хо Ши Мин хотод зохиогдсон Азийн бүсийн шатрын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 6-15-нд зохиогдож дүнгээ гаргажээ. Тус тэмцээнд оролцсон гавьяат тамирчин, Их мастер Б.Мөнгөнтуул амжилттай тоглож, мөнгөн медалиар энгэрээ мялаав.
    • 2015 оны 3 сарын 16
      Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний Супер лиг”-ийн плэй-оффын тоглолтууд СТО-д эхэлнэ. Олон Улсын сагсан бөмбөгийн холбооны шүүгч Мексик улсын иргэн Кришна Дамингуэү, Алехандро нар супер лигийн плэй-оффын тоглолтыг шүүн явуулахаар Монголд хөл тавьжээ.
    • 2015 оны 3 сарын 16
      Азийн хоккейн холбооноос зохион байгуулж буй “Сhallenge Cup” тэмцээн өнгөрсөн бямба гаригт Тайваны Тайпэй хотод эхэлсэн.Тэмцээний нээлтийн өдөр Монгол-Макаогийн тамирчдын тоглолт болоход манайхан 8:1-ээр өрсөлдөгчөө төвөггүйхэн буулгаж авав.Манай хоккейчид хоёр дахь тоглолтоо АНЭУ-ын багтай өнөөдөр тоглоно.

    • 2015 оны 3 сарын 14
      Монголын оюутны спортын Универсиад наадмын шатрын тэмцээн гуравдугаар сарын 11-13-нд “Зууны шатар” клубын байранд болж өндөрлөлөө. Тэмцээнд их, дээд сургууль, коллежийн 13 байгууллагын эрэгтэй 44, эмэгтэй 28 нийт 72 оюутан тамирчин өрсөлдөв. Тэмцээний дүн гарахад эрэгтэйчүүдээс 6,5 оноогоор ҮБТДС-ийн оюутан Олон улсын мастер Г.Мөнхгал, эмэгтэйчүүдээс МУБИС-ийн оюутан Э.Хулан нар ангилалдаа түрүүллээ.
    • 2015 оны 3 сарын 14
      Үндэсний Супер лигийн 2014-2015 оны улирлын II тойргийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн лхагва гаригт болсон билээ. Плэй-оффт тоглох шилдэг багаар “СБЛ Хасын хүлгүүд”, “Увс Эрдэнэдрийлинг ригс”, “Дорнод Танан гарьд”, “Дундговь Альянс Тех харцага”, “Мон-Алтиус Мадимос шонхорууд”, “Их өргөө аравтууд” болон “Төв аймаг төв ургац”, “Хан талстын ирвэсүүд” шалгарсан юм.
    • 2015 оны 3 сарын 14
      Олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт АНУ-ын Калифорни мужийн Онтарио хотын “Citizens Business Bank Arena ордонд мэргэжлийн боксын анхны тулаанаа хийлээ. Түүний өрсөлдөгч нь Америкийн Габриэл Брэкстон байв.Тоглолтын нэгдүгээр раунд эхэлсэн үеэс манай тамирчин давуу тоглолт үзүүлж өрсөлдөгчөө 47 секундэд хүнд цохилтоор ялсан юм.
    • 2015 оны 3 сарын 14
      Европын хөлбөмбөгийн холбоо шилдэг хөлбөмбөгийн клубуудын коэффициент
    • 2015 оны 3 сарын 13
      “Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн хурдан морины уралдааны азарга насанд түрүүлж, айрагдсан азарга, соёолон насны морьдыг дахин нягтлаад Зохион байгуулах комиссоос санал оруулсны дагуу Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Ерөнхийлөгч М. Энхболд өнөөдөр (3 сарын 13) тэргүүлэгчдийн хуралдаан зарлаж дараах шийдвэрийг гаргажээ.
    • 2015 оны 3 сарын 13
      Үндэсний Супер Лигийн эмэгтэйчүүдийн хоёр багийн тоглолт болно. Эмэгтэйчүүдийн хувьд плэй-офф үлдэхийн тулд тус бүр хоёр тоглолт үлдээд байна.
    • 2015 оны 3 сарын 13
      Монголын хоккейн шигшээ багийнхан Тайваны Тайпэй хотыг зорив. Тус хотод өнөөдөр шайбтай хоккейн Азийн “Challenge cup” тэмцээн эхлэх юм. Н.Мишигсүрэн дасгалжуулагчтай 25 хүний бүрэлдэхүүнтэй багийг А.Энхбат удирдаж тэмцээнд өрсөлдөх гэнэ.

    • 2015 оны 3 сарын 13
      “Оюутны Универсиад 2015” наадмын шатрын тэмцээнийг ОУ-ын мастер цолтой таван тамирчин хошуучилж явна
    • 2015 оны 3 сарын 13
      Монголын Үндэсний шигшээ баг эхний тоглолтоо Зүүн Тимор улсын шигшээ багтай өчигдөр Монголын цагаар 15:00 цагт тоглолоо. Тоглолтын дөрөв болон долоо дахь минутад Зүүн Тиморын шигшээ багийн хамгаалагч 14 номертой Chiquito Felipe Do Сarmo гоол оруулж тооны харьцааг нээсэн. 87 минутад манай улсын цорын ганц нэр төрийн гоолыг Ц.Энхжаргалын дамжуулалтаар хамгаалагч Б.Эрхэмбаяр хаалганд мөргөж оруулсанаар 4:1болголоо.Монголын хөлбөмбөгчид энэ сарын 17-нд болох хариу тоглолтод өрсөлдөгчдөө 3:0 хожиж, тэнцэх л үлдлээ дээ.
    • 2015 оны 3 сарын 12
      Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр бүтээсэн Монголын эх түүхийн зургаан боть номыг их дээд сургуулиуд, коллеж, нийслэлийн номын сангуудад түгээх ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Өнөөдөр энэхүү боть бүтээлийг их, дээд сургууль, коллеж, сургалтын байгууллагууд, нийслэлийн номын сангуудад түгээн өгөх ёслолын арга хэмжээ болж байна.

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй