2014 оны 11 сарын 26
Н.Цогтсайхан Унгар улсын Будапешт хотод ажиллаж амьдрахынхаа хажуугаар гадаадын олон кинонд орлон тоглодог. “Hell boy”, “Мonte carlo”, “Eragon” зэрэг Холливиудын 12, Унгарын дөрөв, Английн “Дракула”, БНСУ-ын “Айрис” тэргүүтэй телевизийн олон ангит кино, мөн “47 Ronin”-д эсрэг талын хааны самурай, “Strike back” Английн олон ангит кинонд Хойд Солонгосын цэргийн дүр бүтээж, “Spectral”-д жүжигчин Луи Озава Чангчений орлон тоглогчоор ажиллажээ.