2014 оны 12 сарын 20
“Дархан хүний урласан бүтээл амьтай, сүнслэг байдлаа хадгалж оршдог” хэмээн Монголчууд ярьдаг. Төрийн дархан Д.Энхдаваа Дүрслэх урлагийн дээд сургуульд 30 гаруй жил багшилж буй.Тэрбээр урлах бүтээлийнхээ эх загварыг өөрөө зохиодог. Д.Энхдаваа Украйн улсад суралцаж байхдаа Монголынхоо түүх, XIII зууны үеийн олдворуудыг сонирхон судалж, судалгаа хийдэг байсан нь хожим түүхийн холбогдолтой дахин давтагдашгүй ховор бүтээл урлахад ихээхэн нөлөөлсөн гэдэг. Тиймдээ ч судалгаан дээрээ тулгуурлаж, 2006 онд Чингис хааны буюу Мөнх тэнгэрийн зарлиг тамга, Их монгол улсын хаан тамга урласан юм.