ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Соёл урлаг

    • 2015 оны 3 сарын 19
      Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, дуун хөрвүүлэгч Ж.Гэндэндарамын “Билигт гүүш” шилдэг орчуулгын шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр Гадаад хэргийн яамны ёслолын танхимд болов. Хоёр жил тутамд олгогдох “Билигт гүүш” шагналын анхны эзнээр Ф.М.Достоевскийн “Солиот”, Орхан Палиукын “Хар домог” романыг оруулсан нэрт орчуулагч Ц.Гомбосүрэн шалгарав. Тэрбээр “Солиот” романыг орос хэлнээс, “Хар домог”-ийг англи хэлнээс орчуулжээ.
    • 2015 оны 3 сарын 19
      Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан БНСУ-д суугаа ЭСЯ-наас Солонгосын гадаад хамтын ажиллагааны сан (Korea Foundation)-тай хамтран зохион байгуулvgy “Талын салхи” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өчигдөр Сөүл хотод болов. Үзэсгэлэн энэ сарын 28 хүртэл Korea Foundation-ы үзэсгэлэнгийн танхимд 10 хоног үргэлжилнэ.
    • 2015 оны 3 сарын 18
      Монголын эрэгтэйчүүдийн холбоо үүсэн байгуулагдсаны 12 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд “Монгол эр хүний сайн сайхны төлөө” урлагийн тоглолтыг Монголын Үндэсний “АСА” циркт өнөөдөр 18:00 цагаас зохион байгуулна. Цирк бол эрчүүдийн эр зориг, авхаалж самбаа, тэвчээр хатуужлыг сорьсон урлаг юм.
    • 2015 оны 3 сарын 18
      Ганцхан удаа тоглогдох тоглолтод урилгаар хөгжмийн зохиолч Н.Жанцанноров оролцож концертийн бүтээлүүдийг тайлбартайгаар олны хүртээл болгох аж. Морин хуурын чуулгын уран бүтээлчид удирдаач Д.Түвшинсайханы удирдлага дор дурдсан бүтээлийг үзэгчдийн хүртээл болгох юм.
    • 2015 оны 3 сарын 18
      Монголын Залуучуудын Холбоо “Залуу үе” сэтгүүл хамтран “Бүтээлч Залуу” гэрэл зургийн уралдаан зарлав.урван үе шаттай явагдах уралдаанд 16-30 насны мэргэжлийн гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчид оролцоно. I шатнаас шалгарсан оролцогчдын материалыг мэргэжлийн гэрэл зурагчид шүүн хэлэлцсэний дагуу 30 оролцогч II шатанд орох эрхтэй болох аж. Зургийн лайк, шэйрийн тоо нь хоёр дахь үзүүлэлт болох гэнэ. II шатнаас 10 гэрэл зурагчин шалгарч, III шатанд тус тус өрсөлдөх юм.
    • 2015 оны 3 сарын 17
      энэ сарын 19-нд Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн “Ардын хөгжимд зориулсан концертууд” тоглолттой. Тоглолтод Монголын хөгжмийн зохиолчдын ардын хөгжимд зориулж бичсэн шилдэг бүтээл эгшиглэнэ. Тоглолт 2015 оны 03-р сарын 19-ний 19:00 цагт Улсын филармонийн тайзнаа ганцхан удаа болно.
    • 2015 оны 3 сарын 17
      ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод зохиогдсон ”Белый Месяц-2015” Олон Улсын эстрад дуулаачдын уралдаанд эх орноо телеелж, Улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар оролцон Гран-При шагнал хүртжээ.
    • 2015 оны 3 сарын 16
      Дуучин Т.Дэлгэрмөрөн Европын улс орнуудад амьдарч байгаа Монголчууддаа зориулж амьд хөгжмийн “HEAVEN” хамтлагтай хамтран, айлчлан тоглолт хийхээр Европийг зорьсон.Цэрэг эрсийн баяраар Испанийн Сан-Себистиан хотыг зорьж, олны сэтгэлд хоногшсон хит дуунуудаа дуулах аж.

    • 2015 оны 3 сарын 16
      Монгол Улсын СГЗ, нэрт яруу найрагч, сэтгүүлч Цэндийн Чимэддорж агсны мэндэлсний 60 жилийн ой энэ жил тохиож буй. Тиймээс түүний шавь нар зохиол бүтээлийг нь судлах, судалгааны жил болгохоор зорьжээ.

    • 2015 оны 3 сарын 16
      Монголын бүжгийн урлагт ”Лидер данс” клубийн хамт олон хөл тавиад арван жилийн нүүр үзэж буй.Тус хамтлаг 10-н жилийнхээ ойн баярын хүрээнд хүндэтгэлийн тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ. Тоглолтод цэнгээнт бүжгийн ”Угсаатан”, ”Улаан сарнай”, ”Хатан туул” хамтлаг, ”Стар” хамтлаг, ”Мүүн” хамтлаг, ”Скей” зэрэг хамтлагууд уран бүтээлээсээ толилуулах гэнэ.

    • 2015 оны 3 сарын 14
      Монголын соёл урлаг, боловсрол шинжлэх ухаан, улс төр, нийгэм олон нийтийн нэрт зүтгэлтнүүдээс бүрдсэн 500 гаруй зочин төлөөлөгч оролцсон ”Цагаан эсгий ёслол” хүндэтгэлийн үйл ажиллагаа ҮДБЭЧ-ын хамт олон энэ сарын 18-нд зохион байгуулна.
    • 2015 оны 3 сарын 14
      “Онч мэргэн” продакшны анхны уран бүтээл болох “Анчид” уран сайхны кино дөрөвдүгээр сарын 1-нд буюу инээдмийн баярын өдөр нээлтээ хийхээр болжээ. Нэрнээсээ эхлээд үзэгчдэд сонирхолтой санагдаад буй уг киноны найруулагчаар жүжигчин Н.Ялалт ажиллаж байгаа.
    • 2015 оны 3 сарын 13
      Урлагийн төрлүүдээр уран бүтээлээ туурвидаг залуучуудын дуу хоолой болж 10 гаруй салбар зөвлөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй “Монголын урлагийн залуучуудын холбоо”-ны салбар зөвлөл АНУ-д байгуулагдсан байна.
    • 2015 оны 3 сарын 12
      “Marco Polo” киноны үргэлжлэл болох хоёрдугаар хэсэг /Season-2/-д тоглох Монгол жүжигчдийг сонгон шалгаруулалт МҮОНРТ-ийн байранд өнөөдөр эхэлж буй. Жүжигчин шалгаруулж авах дүр нь Сорхугтани бэхи хатанд тоглох 40 орчим насны эмэгтэй, Жаха Хамбу буюу Сорхугтани бэхи хатны аавд 60 гаруй насны эрэгтэй, 12 настай Хубилай хаан, Өгөдэй ач хөвүүн Хашины Хайдугийн дүр бүтээх дөрвөн настай хүүхэд сонгох гэнэ.
    • 2015 оны 3 сарын 12
      Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр бүтээсэн Монголын эх түүхийн зургаан боть номыг их дээд сургуулиуд, коллеж, нийслэлийн номын сангуудад түгээх ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Өнөөдөр энэхүү боть бүтээлийг их, дээд сургууль, коллеж, сургалтын байгууллагууд, нийслэлийн номын сангуудад түгээн өгөх ёслолын арга хэмжээ болж байна.
    • 2015 оны 3 сарын 12
      Монголын Морин Циркийн урлагийг дэлхийд таниулах хувь нэмрээ оруулахаар Өвөрхангайн залуус БНСУ-ын Чежү арлыг зорих гэж байгаа билээ. Энэ нутгаас төрсөн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү “Шонхор” циркт ажиллахаар гэрээ байгуулсан хүүхдүүдийг хүлээн авч уулзжээ.
    • 2015 оны 3 сарын 12
      “Никитон” хамтлагийнхан цэрэг эрсийн баяраар “Үүлэн үст” тоглолтоо толилуулахаар төлөвлөжээ.Тэдний тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “On’n Off ” продакшн ажиллах гэнэ.
    • 2015 оны 3 сарын 11
      Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа. Ойг тохиолдуулан Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас Монголыг сурталчлан таниулах зорилгоор “Талын салхи” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 19-28-нд Сөүл хотод зохион байгуулахаар болжээ.
    • 2015 оны 3 сарын 10
      ”Netflix” компани өөрийн шилдэг бүтээлүүдийн нэг болох ”Marco Polo” киноны үргэлжлэлийн хоёрдугаар хэсэгт (Season-2) англи хэл дээр тоглох Монгол жүжигчдийг сонгон шалгаруулж авах гэнэ.
    • 2015 оны 3 сарын 10
      Содура хөвч тайгын охин. Түүний хүүхэд нас их тайгад өнгөрсөн ч хувь заяаны эрхээр их хоттой амьдралаа холбоно. Гэвч хотын амьдрал түүнд зохисонгүй. Эцэст нь сэтгэлдээ гунигтай, зүрхэндээ шархтай тайга руугаа буцдаг. Эргэж ирэхэд нь түүнийг тайгын нууцлаг амьдрал угтаж авах болно.

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй